
МУСТА, жүжигчин Р.Анхням “China Film Group”-ийн бүтээл “Чонон сүлд” кинонд гол дүрийг бүтээсэн билээ. Тэрбээр киноныхоо нээлтэд оролцоод ирсэн. Харин тус киног Монголд гаргахаар болсон тухайгаа мэдээлсэн байна. Тодруулбал тэрбээр, цахим хуудаснаа “Чонон сүлд” киноныхоо Монголд гаргах эрхийг худалдан авлаа. Гуравдугаар сарын эхний долоо хоногт үзэгчдэдээ хүргэхээр төлөвлөн ажиллаж байна” гэж бичжээ.




