Comment.mn

“Исламын төр”-ийнхөн дахин 3 хүнийг шатаав

Энэ харгис үйлдлээ тэд “шариатын шүүх”-ийн шийдвэр хэмээн тайлбарлаж байна. Өчигдөр буюу хоёрдугаар сарын 6-нд иракийн мусульман-суннит шашинтан 3 иргэнийг Иракийн армийн тагнуул хэмээн яллаж амьдаар нь шатааж алсан тухай РИА Новости агентлаг “Аль Васат”-ыг эх сурвалж болгон мэдээллээ.

Хэт даврагчдын тухай нууцын зэрэглэлтэй мэдээллийг Иракийн армид өгч байсан гэх шалтгаанаар дээрх 3 ирак иргэнийг олны өмнө шатааж алсан байна.

Энэхүү “Исламын төр”-ийнхөн, зарим нь улс ч гэж орчуулаад байгаа, өмнө нь Иордани улсын нисэх хүчний нэгэн нисэгчийг амьдаар нь шатаан алж байгаа тухай видео бичлэгээ олон нийтийн сүлжээнд тавьсан нь олон хүний дургүйцлийг тэр дотроо исламын шашины сүсэгтнүүдийн дургүйцлийг ихээр төрүүлсэн юм.

Иорданы хаан тэдний энэхүү харгис үйлдлийг эрс буруушааж үүнийх нь хариуд түүнтэй нь адилхан хатуу шийтгэл өгнө гэдгээ мэдэгдээд байгаа билээ.

Г.Чугаа

Эх сурвалж: www.TODAY.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.