Comment.mn

Хилэнцүүдийг хуучин хийж байсан ажлаа үргэлжлүүлэхийг зөвлөж байна

Хилэнцүүдийг хуучин хийж байсан ажлаа үргэлжлүүлэхийг зөвлөж байна

Хонь – (3/21-4/19)
Идэвхгүй өдөр. Олон зүйл хүсээд нэмэргүй. Амлалт авах, тангараг өргөхөд ээлгүй. Эхэлсэн ажлаа заавал дуусга. Хэнийг ч доромжлохгүйн тулд сэтгэл хөдлөлөө хяна. Үдээс хойш ганцаар байж орчноос өөрийгөө хөндийрүүлэхэд гэмгүй. Бие сульдаж, эрч хүч буурах магадлалтай. Ажил хэргээс хэсэг хугацаанд холдох тохиромжтой цагийг хайж олох болон өөртөө хүч чадлыг бий болгож хуримтлуулахыг хичээгээрэй. Өөдрөг үзэл, хэрсүү байдал тань ойр дотны хүмүүсийн гайхшралыг төрүүлэхгүй байж чадахгүй. Тайван амарч ханатлаа унт.

Үхэр – (4/20-5/20)
Та төрөлхийн сэжигч хүн болохоор үүнээсээ болж дандаа асуудал үүснэ. Хүн сэжгээр өвдөж сүжигээр эдгэрдэг болохоор иймэрхүү яльж шалихгүй зүйлийг ор тас мартсан нь дээр. Хэрвээ шаардлагатай гэж үзвэл ойр дотныхон болон найз нөхдийн тусламж, дэмжлэг зөвлөгөөг авахаас бүү зов. Ажил хэргээ зөв төлөвлөн, дэс дараагаар нь байрлуулж, цаг хугацаагаа сайн зохицуулбаас амжилт олох нь дамжиггүй. Шаардлагатай төлбөрүүдийг нэн даруй барагдуулах хэрэгтэй бөгөөд, хэрэв үл анзаарвал асуудалд орох магадлал өндөр байна.

Ихэр – (5/21-6/21)
Дурласан ихрийнхэн ухаанаа алдаж, хэн нэгний зууш болоход бэлэн байна. Гэр бүлдээ ойрхон байж тав тухтай орчныг мэдэрнэ. Бэртэл гэмтэл авах, даарч хөрөн ханиад хүрэх магадлалтай байна. Сарын эцэст та гадаадад ч юм уу аялалд гарах бололтой. Та хүссэн зорьсондоо хүрэхийн тулд шаргуу хөдөлмөрлөнө. Таны зохион байгуулах чадвар өнөөдөр зохих ёсны үнэлгээгээ олохгүй. Удирдлагынхаа зааврыг дагаж мөрдөх дургүй байгаа учир даргатайгаа маргана. Төлөвлөгөөний бодит биш тал нь санхүүгийн алдагдалд оруулж мэдхээр байгаа тул аливаа зүйлд хянамгай байхыг сануулж байна.

Мэлхий – (6/22-7/22)
Гэр бүлийн хүрээнд онцгой үйл явдал тохиолдохгүй ч гэсэн энэ нь бусад асуудлуудыг бодвол ач холбогдол багатай гэсэн үг биш. Эсрэгээр ахуйн асуудлууд таныг байнга дагалдана. Асуудлыг бүрэн шийд, дутуу дулимаг бүү орхи. Өөрийн амьдралын зорилгоо тодорхойл, аюултай байдалд оруулах хэрэггүй. Хайр дурлал, дотно харьцаанд таатай өдөр. Таны хайрт чинь анхаарлыг тань татахыг хичээнэ.

Арслан – (7/23-8/22)
Нөхцөл байдал бага зэрэг зөөлрөнө. Санхүүгийн хуучин асуудлуудыг шийдэхэд таатай. Харьцаандаа ялангуяа шинэ хүмүүстэй харьцахдаа болгоомжой бай. Тэвчээртэй байж энэ цаг үеийг өнгөрөө. Өдрийг гэрээсээ гарч, гэр бүл, хүүхдүүдтэйгээ өнгөрөө. Дэмий хоосон яриа, улиг болсон зүйлээс хол бай. Архины төрлийн хорт хэрэглээ, махан хоол тааламжгүй.

Охин – (8/23-9/22)
Ажил хэргийн хэлхээ холбоо тогтоох, бусадтай сэтгэл санааны хувьд дотносоход тааламжтай өдөр. Олонхи Матарууд хувийн амьдралын асуудалдаа нухацтай хандах мэдээ, үйл явдал хүлээж байна. Шинэ танилууд ажил албандаа амжилт олох, санхүүгийн амжилтанд хүрэх цаашдын үндэс болж өгнө. Хамаатнууд, ойр дотныхоо хүмүүстэй уулзаж чин сэтгэлийн яриа өрнүүлэхэд таатай. Харин согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг сануулж байна.

Жинлүүр – (9/23-10/22)
Хариуцлагатай өдөр. Танд хэт өндөр хариуцлагатай ажил даалгаснаар та өнөөдөр өөртөө ч зав гаргаж чадахгүй бололтой. Амьдрал үргэлж хүссэнээр болохгүй шүү дээ. Өөрийн хийж буй зүйлээс сайн талыг нь олж харахыг хичээ. Хэрэв тэгж чадвал та ажилдаа сэтгэл хангалуун байх болно. Ямар амьдрах нь зөвхөн танаас л шалтгаалах болно гэдгийг сана. Та аливаа саад бэрхшээлийг даван туулах төрөлхийн чадвартай. Хайртай хүмүүстээ зав гаргаж, цагийг зугаатай өнгөрүүл.

Хилэнц – (10/23-11/21)
Од эрхэс хилэнцүүдийг хуучин хийж байсан ажлаа үргэлжлүүлэхийг зөвлөж байна. Учир нь таны нэр хүндийг өсгөх магадлал тун ойрхон байна. Хэрвээ энэ ажлаа гүйцэлдүүлж чадвал магадгүй таны төсөөлж байгаагүй нэр хүнд, мөнгө төгрөгийг авчрах болно. Та хэн нэгэнтэй ам мурийх хэрэггүй бөгөөд зайлшгүй тийм тохиолдол гарвал аль болох биеэ барьж түүнээс салах хэрэгтэй. Хайртай хүн тань гэнэтийн бэлэг барихаар төлөвлөж байна.

Нум – (11/22-12/21)
Гэнэтийн орлого орж ирнэ. Том хэмжээний худалдан авалт хийхийн тулд сайн судалж бэлтгэх болон байж болох бүхий л боломж бололцоог бодож тооцоолох хэрэгтэй. Худалдан авсан зүйл тань удаан хэрэглэгдэнэ. Ажил урагштай албан тушаал ахих эсвэл мэргэжлээ дээшлүүлэхэд таатай. Гэхдээ сэтгэлийн шарх нам гүм байдлыг эвдэнэ. Энэ цаг үе хэдий сайхан байгаа ч ирэх сард сэтгэл санаа зовоох асуудал бишгүй гарна.

Матар – (12/22-1/19)
Урьд өдрийн сөрөг хандлагууд хүчтэй хэвээр байна. Осолтой нөхцөл байдал үүсэх, сүйрэл, авто осолд орох магадлал өндөр. Та өөрийн хараат хүмүүстээ бүү итгэ. Дотоод зөн билгээ сонс. Хүмүүстэй маргалдах гэж бүү яар. Маргаан, хэрүүл, хэлэлцүүлгээс зайлсхийхийг хичээ.

Бумба – (1/20-2/18)
Үйлдсэн нүгэлдээ гэмших өдөр. Таныг хар дарсан зүүд зовооно. Сэтгэлийн гутрал, аргаа барсан байдалд орно. Захидлаар бүү харилц. Дипломат гэрээ хэлэлцээр бүү байгуул. Эрсдэл бүү хий. Та ихийг олж, улмаар хүмүүсийн хүсэлтээс татгалзахад хүнд байснаас болж хармаагаа хоослох болно. Харин та ядууст өглөг өгөх нь таны хийж бүтээх үйлсэд чинь нөлөөлөх бөгөөд энэ нь таны нигүүлсэңгүй сэтгэлийг харуулж буй үйлдэл юм.

Загас – (2/19-3/20)
Дурын хүмүүстэй харилцах, үзэл бодлоо солилцох чадвар өндөр байна. Өнөөдрийн ихэнх ажил хэрэг мэдээллийг хүлээн авах цахим техник бага зэргийн асуудлуудтай холбоотой байна. Албан болон амины ажил хэрэгтээ цаг зав гарга. Сэргээшийн төрлийн эм бэлдмэл хэрэглэхээс зайлсхий. Биеийн тамираар хичээллэж, өөрийнхөө алдагдсан эрч хүчийг нөхөж авах нь зохилтой.

Эх сурвалж http://www.info.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.