Comment.mn

Хүний наймаанд холбогдогсдыг шүүнэ

Өнөөдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд Хүн худалдаалах гэмт хэрэг үйлдсэн хэрэгт буруутгагдаад буй Б.Баатарсүрэн, Д.Ганболд, Д.Эрдэнэчулуун нарыг шүүнэ.

Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 113.2.1, 113.2.2, 113.2.3, 113.3, 124.2-т зааснаар урьдчилан үгсэн тохиролцож, удаа дараагийн үйлдлээр хоёр буюу түүнээс дээш хүнийг худалдаалсан, нуун дарагдуулсан, мөн биеэ үнэлэх газар байгуулсан, санхүүжүүлсэн, биеэ үнэлэхэд зуучилсан хэрэгт буруутгаж байгаа юм байна.

Хуралд даргалагч шүүгчээр И.Ганбат, шүүгчээр Ч.Отгонбаяр, С.Батжаргал нар оролцоно. Сэжигтэн Б.Баатарсүрэн нарыг цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж байгаа аж. Эх сурвалж www.wikimon.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.