Comment.mn

С.Ариунбилэг дэд сайд Ө.Пүрэвбаатарын ивээлд багтлаа

Загвар өмсөгч С.Ариунбилэг олон жил загварын тайзан дээр алхаж, улмаар 2014 оны топ модель болсон билээ. Тэрээр топ модель болсон даруйд зуслангийнх нь байшин шатаж, улмаар нөхрөөсөө салж гээд хувийн амьдралд нь багагүй бэрхшээл учирсан. Тэгсэн хэдий ч загварын тайзнаа алхахаас өөр зүйл эрхэлж байгаагүй топ модель маань ямартай ч дараагийн эрийн ивээлд багтахаас өөр арга байсангүй бололтой.

Тиймээс тэрээр саяхан Түлш эрчим хүчний дэд сайдаар тодроод буй Ө.Пүрэвбаатарын хүүтэй дэр нэгтгэсэн гэдгийг ойрын эх сурвалж хэллээ.  Ө.Пүрэбаатарын хувьд хурдан морь сонирхон уядаг, Аймгийн алдарт уяач цолтой эрхэм. Өнгөрөгч зуны улсын баяр наадмаар шүдлэн насны загал саарал зүсмийн үрээ айрагдуулж явсан хийморьтой эр. Тиймээс түүний хүү ч аавынхаа адил хурдан моринд дурлаж, чамгүй сайн морь уячихдаг нэгэн гэнэ. Ө.Пүрэвбаатарын эхнэр нь ч нэгэн томоохон дэлгүүр ажиллуулдаг гээд гэр бүлээрээ бизнест чамгүй сайн ажмилттай яваа гэр бүл аж.

Тэгэхээр тайзан дээр алхахаас өөр шидгүй, топ модель С.Ариунбилэг ямартай ч хөрөнгөлөг нэгэн бүлд багтаж, ирээдүйн амьдралдаа санаа зовохооргүй боллоо. Нуулгүй хэлэхэд манай мисс загвар өмсөгчдийн амьдралын хэмнэл, дүр төрх нь энэ гэдгийг надаар хэлүүлэх юун.

Дашрамд дурдахад Ө.Пүрэвбаатарын хувьд ид улстөрийн карьераа эхлүүлж байгаа хүн. Тийм ч учраас дэд сайдын суудалд очсон төдийгүй Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын даргаар ажилладаг юм. Гэтэл өнгөрөгч сонгуулиар Сонгинохайрхан дүүрэгт өвдөг шороодсон, өдгөө АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяртай тамга тэмдэг булаалдан багагүй шуугиан дэгдээгээд байгаа билээ. Ямартай ч тэрээр намынхаа тамга тэмдгийг өгөхгүй гүрийж байгаа нэгэн.

Ч.Дорж

www.unen.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.