Comment.mn

Буудаж тоглож байгаад нас баржээ

Тайванийн өмнө зүгт нэгэн эр гурав хоног “буудаж” тоглосны эцэст нас баржээ. Хэрэг явдал Гаосюн хотын нэгэн интернэт кафед болсон байна. Компьютерийн ширээний ард хөдөлгөөнгүй болсон тайвань эр тус байгууллагын ажилтнуудын анхаарлыг шуудхан татсангүй. Тус газрын зохион байгуулагч тоглогчийг шалгахаар очоод амьсгал хураасан болохыг нь ойлгожээ.

Тэрбээр байнгын үйлчлүүлэгч байсан агаад үргэлж олон хоногийн турш тоглодог байжээ. Ядарсан үедээ суудал дээрээ унтчихдаг байсан тул тус кафены ажилчид хэргийн учгийг шуудхан мэдээгүй аж. Түүнийг эмнэлэгт хүргэсэн ч аль хэдийнэ үхсэн болохыг нь тогтоожээ. Тоглогч эр хэт их ядарч, зүрхний цусан хангамж дутагдсанаас болж нас барсан болохыг тогтоосон байна.

Энэ бол он гарсаар тус арал дээр тоглоомонд донтогч нас барсан хоёр дахь тохиолдол нь ажээ. Мөн өнгөрсөн нэгдүгээр сарын 01-нд Нью-Тайбэй хотын нэгэн интернэт кафед таван өдрийн турш огт гаралгүй тоглосон 38 настай эр газар дээрээ чадхийжээ.

Эх сурвалж www.wikimon.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.