Comment.mn

Монголоо хөгжүүлэх залуусыг тодруулна

8701e920593212948f5de9d9ad3046e5Дэлхийд нэртэй Forbes сэтгүүл Монголд орж ирээд найм дахь дугаараа уншигчдад өргөн бариад байгаа билээ. Тус сэтгүүл жил бүрийн эхэнд “30 хүртэлх 30” буюу 30 нас хүртэлх дэлхийн шилдэг залуусыг 20 салбараас тодруулдаг уламжлалтай. Өөрөөр хэлбэл, амжилтаараа манлайлж яваа нийт 600 залууг дэлхий нийтэд танилцуулдаг гэсэн үг. Энэ жилийн Forbes сэтгүүлийн нэгдүгээр сарын коверыг нүүрэндээ угладаг дэлгэц зохион бүтээж, компаниа Фэйсбүүкт хоёр тэрбум доллараар зарсан, өдгөө ердөө 23-хан настай Палмер Лакэй чимсэн юм. Энэ жагсаалтад та бидний сайн мэдэх Малала Юүсафзай, сагсан бөмбөгч Жэймс Харден нараас эхлээд ихэнхийг нь төдийлөн танихгүй,  маш гайхалтай, баялаг бүтээгч залуус багтсан юм. Forbes сэтгүүл энэхүү жагсаалтыг гаргаад зогсохгүй FORBES 30 UNDER 30 чуулга уулзалтыг жил бүр зохион байгуулж, дэлхийн шилдэг 2000 гаруй залуусыг урин ирүүлдэг байна.

Forbes-ийн “30 хүртэлх 30” жагсаалтад багтах нь залуусын хувьд өндөр нэр төрийн хэрэг байдаг ба цаашдын ажил амьдрал, карьерт нь үсрэнгүй хөгжлийг авчирдгаараа онцлогтой.

Тэгвэл Forbes сэтгүүлийн монгол хувилбар болох Forbes Mongolia сэтгүүл энэ жишгээр Монголын Залуучуудын Холбоотой хамтран “Монголоо хөгжүүлэх залуус” нэртэй төслийг хэрэгжүүлж, 30 хүртэлх насны 100 шилдэг залууг мөн адил 40 хүртэлх насны 100 шилдэг залууг тодруулан, ирэх хоёрдугаар сарын дугаартаа танилцуулах гэж байна. Эдгээр 200 залууг тодруулахдаа доор дурдсан 20 салбар тус бүрээс 10 шилдэг залууг (30 нас хүртэлх 5, 40 нас хүртэлх 5) шалгаруулж, 2015 оны 10-р сарын 4-7-нд АНУ-ын Филадельфи хотод болох FORBES 30 UNDER 30 чуулга уулзалтад оролцуулах талаар хичээн ажиллах болно хэмээн зохион байгуулагчид ярив.

Forbes Mongolia сэтгүүлийн зүгээс энэхүү төслийнхөө зорилгыг залуусын амжилтыг бодитойгоор үнэлж дүгнэх, залуусыг баялаг бүтээхэд болон нийгэмд эерэг өөрчлөлт авчрахад уриалан дуудах хэмээн тодорхойлжээ.

Энэхүү төсөл өнгөрөгч 2014 оноос хэрэгжиж, нэр дэвшигчдийн материалыг хүлээн авч эхэлсэн бөгөөд материал хүлээн авах хугацааг энэ 1-р сарын 30-нд дуусгаж, эцсийн шалгаруулалтыг хийх аж. Тэгэхээр уншигч та бүхэн энэхүү жагсаалтад зүй ёсоор багтах ёстой гэж үзсэн залуусаа доорх линкээр орон нэр дэвшүүлээрэй.

Дэлгэрэнгүй мэдээллийг доорхи линкуур уншаарай http://www.myf.mn/myf/page/90/1

872259550bd84f78c40e471599d7addbЭх сурвалж: www.unen.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.