Comment.mn

МУГЖ Т.Ариунаа: Хуурамч найзууд, хоосон нэр алдраас надад юу ч үлдээгүй

Үргэлж цоглог хэмнэл, өөдрөг гялалзсан өнгө төрхийг фэнүүддээ харуулж яваа МУГЖ, дуучин Т.Ариунаа уран бүтээлүүдээрээ ч өнөөг хүртэл тэсрэлт хийсэн хэвээр. Өөрт нь зориулж зохиосон дуу болгоныг шүүрч аваад байдаггүй ч, уран бүтээлээ далайцтай хийхээр зорьдог түүнийг рок попынхон “Хамгийн хөдөлмөрч, дайчин эмэгтэй” гэлцдэг нь оргүй зүйл биш.

Харин сүүлийн жилүүдэд эр нөхрийнхөө асуудлаас болоод нэлээдгүй шаналж байгаа гавьяат жүжигчин маань амьдралын хатуу бэрх даваа, нэр алдар болоод хөрөнгө мөнгөний үнэ цэнийг урьд нь ер ухаараагүй явсан гэдгээ хэвлэлд дэлгэсэн. Тиймдээ ч, мөнгө төгрөгтэй холбоотой таагүй хэргээр “аавын хаалга” татсан нөхрөө итгэл алдалгүй хүлээхийн сацуу хуурамчхан найз нөхөд, хоосон нэр алдар нь түүнд чухам юу үлдээснийг сайтар ойлгосон гэжээ.

Өдгөө эр нөхөр нь хэцүү нэртээс гарч, сэтгэл нь бага ч атугай амарсан тэрбээр уран бүтээлдээ ханцуй шамлан орж, нэлээд хэдэн хит дуу гаргаад амжсан билээ. Гэр бүлд нь учирсан таагүй үйл явдлаас болж, дагавар хүүтэйгээ хүртэл үл ойлголцох хэмжээнд хүрч, сэтгэлээр ихэд шаналж суухдаа эрхэм гавьяат маань эр нөхрөө ихэд үгүйлэн санагалзаж байснаа нуугаагүй. Тиймдээ ч мөнөөх олны анхаарал татаад байгаа эд хөрөнгийн асуудлыг нэг тийш нь цэгцэлж, ханьтайгаа л хамт байвал хаана ч амьдарсан ялгаагүй хэмээж байлаа.

Б.Содон

PHOTONEWS.MN

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.