Comment.mn

Өнөөдөр матрынханд ээлтэй өдөр

Өнөөдөр матрынханд ээлтэй өдөр

Хонь – (3/21-4/19)
Аялал жуулчлалаар явах, концерт, үзэсгэлэн зохион байгуулахад тохиромжтой өдөр. Хэрвээ боломжтой бол өөрийн болон хөршийн хүүхдүүддээ зориулан хөгжилтэй баяр наадам зохион байгуул. Үр дүн нь ер бусын халуун дулаан эв найр өөдрөг үзлээр мартагдахгүй дурсамж үлдээнэ. Сэтгэл санаа өөдрөг байх нь ажлын шинэ долоо хоногт амжилт олох баталгаа болно. Өөрийн анхаарлыг үр хүүхдүүдэд хандуул, тэдэнд бас хэн нэгний тусламж дэмжлэг хэрэгтэй байгаа болно.

Үхэр – (4/20-5/20)
Долоо хоногийн эхээр арилжаа наймаанд нэн ашигтай. Учир ньазын тэнгэр энэ өдөр таныг ивээж байна. Харин сэтгэл муутантай нөхөрлөх, хүнтэй үг сөрөх зэрэгт муу байна. Өөрийнхөө амьдралд шийдэмгий бус зорилгогүй хандах нь таны одоогийн байгаа байдалд сөргөөр нөлөөлж, эргэлзээнд оруулна. Мөнгөтэй холбоотой асуудалд та сонголтоо хийж чадахгүй эргэлзэж байвал өөрийнхөө орлогыг нягталж мэргэжилтнээс зөвөлгөө авах хэрэгтэй. Хувийн амьдрал ч хүртэл асар их анхаарал болгоомжлолыг шаардах нь лавтай. Гэр орны болон ахуйн шинжтэй асуудлууд тэргүүн эгнээнд гарч ирж нилээд хэмжээний нэмэлт зардлыг шаардах магадлалтай.

Ихэр – (5/21-6/21)
Тэвчээртэй байхгүй бол та уур амьсгалыг ахин эвдэж магадгүй байна. Өнөөдөр таны ажил хэргийн идэвх нь амжилт гаргана, гэвч таны санхүүгийн байдалд өөрчлөлт үзүүлэхгүй. Мөнгө ирсэн шигээ амархан явна. Дээр байх хүмүүсийн дэмжлэг, зөн билиг нь мэргэжлийн үйл ажиллагаанд амжилт гаргах үндэс болохоос гадна амьдралын баяр баясгалантай чанар, өөдрөг үзэл нь таны нэр хүнд албан тушаалын байдалд сайнаар нөлөөлнө. Та ойр дотны хүнээ өнгөц ч гэсэн үнэлэх болно. Хамт ажиллагсдынхаа тоглоом шоглоомыг анзааралгүй тайван байвал ялагч болно. Санхүүгийн амжилтад хүрэх авч энэ нь нэг их удаан үргэлжлэхгүй.

Мэлхий – (6/22-7/22)
Янз бүрийн шалтгаанаар хүнд хэцүү маргаан хийх өдөр. Жишээ нь цалин хөлсний талаар ээлжит маргаан гарч болзошгүй. Хамт олонтойгоо болгоомжтой харьц. Тэд ялангуяа таньд атаархдаг хүмүүс тун таагүй асуудал үүсгэж магадгүй. Асуудлыг шийдвэрлэх хуучны арга эсвэл маш сайн шалгагдсан зүйл рүү ор. Сайн судалж, тогтоосон нөхцөл байдал дээрээс зарагч ханд. Тэвчээртэй хэлсэндээ бат бөх зогсож, ухаантай бай. Хуурмаг, зальжин муу хүмүүсээс болгоомжилж холуур тойр. Өдрийн хагаст хүрээлж буй хүмүүс тань таныг хүндэлж хайрлах болно.

Арслан – (7/23-8/22)
Олон нийт улс төрийн ажилд тохиромжтой өдөр. Санхүүгийн асуудлуудаа шийдэхээ хойшлуул. Хурал цуглаан, олон нийтийн ажилд бүү идэвх гарга. Үзэл санааны зөрчилөө бүү хурцатга.Эргэлзээтэй гэрээ хэлэлцээртэй болгоомтой харьцахыг сануулъя. Хэрэв таны хүссэнээр бүтвэл нахцөл байдал таньд маш ашигтайгаар эргэнэ.

Охин – (8/23-9/22)
Аливаа үйл ажиллагаанд тааламжгүй өдөр. Болгоомжгүй хэлсэн үг эсвэл өөрийн сул талаа зөнд нь орхисноос болж зорилгодоо хүрч чадахгүй байх магадлалтай. Хувийн амьдралын хэрүүл маргаан эсвэл түншүүд, хөршүүдийн зүгээс ирэх таагүй харьцаанаас болгоомжил. Аливаа асуудалд хүлээцтэй, уян хатан хандах нь таныг эвгүй байдалд орохоос сэргийлж чадахыг од эрхэс сануулж байна. Өнөөдөр та хэн нэгний хий хоосон яриа, хоёрдмол утга санаа агуулсан үг, ярианаас зайлсхий.

Жинлүүр – (9/23-10/22)
Таны бизнесийн ажил хэрэг өнөөдөр их азтай байх болно. Мэргэжлийн хүрээнд бусдад зөвлөгөө өгөхөөс битгий ай. Даатгалын асуудлаа хяна. Ямар нэг гэнэтийн асуудал гарахад таны даатгал саяхан хийсэн худалдан авалтанд нийцэж байгаа эсэхийг шалга. Хамтрагчтайгаа хамтарч ямар нэг зүйл хийх нь танд гайхалтай шинэлэг санаанууд өгөхөөс гадна шинэ ажил санаачлан хийх урам зориг өгөх болно. Ажил хайж байгаа бол танд өнөөдөр аз тохиох нь. Ажлын танилцуулгаа аваад орохыг хүссэн бүх газрууд руугаа яв. Өөрийгөө битгий хорь. Өөрийнхөө хүссэн ажилд өргөдлөө өгч, мөрөөдлөө биелүүлэх боломж олго.

Хилэнц – (10/23-11/21)
Бизнесменүүд ажил хэргээ явуулахын тулд багагүй хөрөнгө мөнгө зарцуулна. Гэвч энэ зардалууд зохих үр дүнгээ өгнө. Хэрэгжүүлэх гэж буй дотоод санаагаа нуух нь маш хэцүү гэдгийг бүү март. Аливаа зүйлд шударга байх нь ирээдүйд таньд ирэх аз жаргалын эхлэл гэдгийг санах хэрэгтэй. Эрүүл мэндээ ямарч нөхцөлд орхиж болохгүй гэдгийг ямагт санаж дотрын эмчид үзүүлж зөвлөгөө авах нь таньд хэрэгтэй.

Нум – (11/22-12/21)
Хамтран ажиллагсад, захирагдагсадтайгаа харьцаа тааруу байна. Хэрүүл маргаан гарч болзошгүй. Таны эрүүл мэнд мэдээж муудна. Албаны ажил үүрэгтээ анхаарлаа төвлөрүүл. Эргэн тойрныхныгоо ойлгохыг хичээж дарамт бүү үзүүл. Үндсэн гол зүйл болон хоёрдугаар зэрэглэлийн асуудлуудаа тодорхойлж чадсанаар биеэ авч явах зөв чиг шугамд орно. Та нарын олонхи нь бодол санаагаа цэвэрлэх, шинэчлэхийг хичээнэ. Согтууруулах ундаа бүү хэрэглэ.

Матар – (12/22-1/19)
Хайр дурлал, жирэмслэх, уран бүтээлийн эрэл хайгуулд ээлтэй. Хамт ажиллагсаддаа анхааралтай ханд. Уран бүтээлч чадвараа хөгжүүлэх боломжийг бүү алд. Уулзалт зохион байгуулах, туршлага солилцох, багш шавь бололцоход нэн таатай. Оройдоо таатай мэдээ сонсох, ашиг орлого олох, гэр бүлд шинэ хүн нэмэгдэхийг үгүйсгэхгүй.

Бумба – (1/20-2/18)
Ажил дээр хариуцах үүрэг даалгавар ихэссэнээс ажлын ачаалал их байх нь. Эрс өөрчлөлт хийх, шинэ чухал ажил эхлэхэд таагүй. Хайр дурлалын бүх л харилцаанд тайван ханд. Хөл үймээн, түгшүүргүйгээр өдрийг хялбар, чимээгүй өнгөрөө. Өнөөдөр эмэгтэйчүүдийн бие тавгүйтэх бололтой. Өөрийн бүтээлч эрч хүчний хувьд таатай байгаа долоо хоногийн хандлагыг ашигла. Өөрийн шаардлагаар гарч ирэх өөрчлөлтүүдээ тодорхойл.

Загас – (2/19-3/20)
Өнөөдөр та залхуу ноомой байх нь. Эл өдөр албан ёсны үйл хэрэгт тохиромжгүй байна. Ажил албаа бодон сэтгэлээ чилээлгүй бүх зүйлийг умартан амарч ав. Санал санаачилгыг өөрийн гарт барьж байхыг хичээгээрэй. Өөрийгөө хамгаалах гэсэн төрөлхийн хурц зан чанар нь хар амиа бодох явдлыг гаргах, эргэн тойрны хүмүүстэй харилцах харилцаанд учир зүйгээ ололцоход хамаагүй хатуу хандах хандлагыг төрүүлнэ.

Эх сурвалж http://www.info.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.