Comment.mn

Дуучин Хаянаагийн 10000 ам.долларын үнэтэй шүд их аваргыг “ичээв”

Урлаг спортынхон төдийгүй бизнесийн алдартнуудтай ойр дотно нөхөрлөдөг их аварга Д.Дагвадорж өнгөрсөн жилүүдэд энд тэндхийн томоохон наадам, арга хэмжээнд дэгдээсэн зодоон нүдээн, олны танил мисс, дуучин бүсгүйчүүдтэй нэр холбогдсон амрагийн паянгаараа хэвлэлийн хуудсыг чимж байлаа.

Бүр түүнтэй үдшийн зоог барих мөрөөдөлтэй зарим бүсгүйчүүд худал цуу тарааж, мисс хүүхнүүд их аваргын нүдэнд өртөх гэж хэрэндээ л хичээж явсан нь нууц биш. Тэгвэл сүүлийн үед уран бүтээлээсээ илүүтэй бизнесийн ажилдаа улайран буй “Номин талст” хамтлагийн дуучин А.Хаянхярваа их аваргатай их л содон зураг авахуулсан нь олны анхаарлыг татав.

Холливуудын алдартнуудтай эгээ л хамаатан садан мэт дотно байдлаар зургаа татуулан, юм үзэж нүд тайлсан их аваргын хувьд Хаянаа зүгээр л нэг “жишээ” биз. Хачирхалтай нь, мөнөөх дуучны 10000 ам.доллараар хийлгэсэн Холливууд смайл гэх өнгөлөг цагаан шүд их аваргыг “ичээх” бололтой. Тэдний эл зургийг үзсэн хүмүүс “Их аварга шүдээ угаадаггүй юм байх даа. Эсвэл энэ Хаянаа хөгшин хүмүүсийн хиймэл шүд шиг хэт цагаан өнгөтэй шүдээр гангарав уу” хэмээн жиг жуг хийлцэж эхэллээ.

Б.Содон

PHOTONEWS.MN

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.