УИХ-ын чуулганы хуралдаанд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлж байна. Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын чуулганд өөрийн тааллаар оролцож улс орны дотоод, гадаад байдлын нэн чухал асуудлаар мэдээлж, санал оруулах эрхтэй байдаг. Энэ бүрэн эрхийнхээ хүрээнд тэрбээр өнөөдөр үг хэлж байгаа юм. – Бүтээх бүр хэцүү, нураах зогсоох хэчнээн хялбар мөн хорлонтой болохыг харж байна.
– Нураах гэсэн нь зөвддөг, хийж бүтээх гэсэн нь бурууддаг хандлагыг өөрчлөх хэрэгтэй.
– Төсвөө бүү тэлж бай. Таатай боломж ховор, бас түр зуурынх байдаг.
– Бид гадаад улстай хүйтэн дайн хийгээгүй. Харин бидний үүсгэсэн дотоодын хүйтэн дайн 8 гаруй их наяд төгрөгийн хохирол учрууллаа.
Эх сурвалж : www.time.mn




