Comment.mn

Өнөөдөр болох үйл явдлууд

11:00 цагт Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн, Гал үндэстэн холбоотой хамтран хоригдож байгаа хүмүүсийнхээ талаар “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

 

12:00 цагт 1911 оны Монголын үндэсний эрх чөлөөний удирдагчдын нэг, Монголын анхны Сангийн яамны сайд асан Г.Чагдаржавын тухай өгүүлсэн “Түшээт засаг, Хошой чин ван Гадинбалын Чагдаржав” номын нээлт Төв номын сангийн Ерөнхийлөгчийн нэрэмжит уншлагын танхимд болно.

 

12:00 цагт УИХ-ын чуулганаар 2014 оны төсөв хэлэлцэж байгаатай холбогдуулан МҮЭ-ийн холбооноос 2014  онд цалин, тэтгэвэр нэмэгдүүлэх асуудлаар тайван жагсаал цуглаан зохион байгуулж, улсын гурван талт хэлэлцээрийг эхлүүлсэн хэдий ч өнөөдрийг хүртэл үр дүнд хүрэхгүй байгаад дургүйцлээ илэрхийлэн боловсрол, эрүүл мэнд, соёлын салбарын ажилтнууд жагсаал хийнэ. Утас: 99802050

 

12:45 цагт Үндсэн хуулийн эрхзүйч, МАХН-ын нарийн бичгийн дарга З.Батбаяр Монгол Улсын шинэ үндсэн хууль батлах тухай асуудлаар “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

 

15:00 цагт МЗЭ-ийн түүхт 86 жилийн ойн хүрээнд Монголын Зохиолчдын эвлэлээс зохион байгуулж буй оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан өд-2014” наадам Улсын филармонийн их танхимд болно.

 

15:00 цагт Монгол Улсын Шинжлэх ухааны академийн гишүүдийн шинэ оны цуврал лекцийн эхлэл болгож академич Ш.Дэмбэрэл “Ашигтай нянг (пробиотик) хэрэглэхийн учир, холбогдол” сэдвээр Монгол-Японы төвийн их танхимд лекц уншина. Утас: 99045949, 99092150

 

17:30 цагт “Тютю” УСК Тэнгис кино театрт нээлтээ хийнэ.

Эх сурвалж: www.unen.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.