Comment.mn

Ч.Чимэдсүрэн: Алтанбулагийн чөлөөт бүс гурван сая ам.долларыг төвлөрүүлнэ

Ч.Чимэдсүрэн:  Алтанбулагийн чөлөөт бүс гурван сая ам.доллар төвлөрүүлнэ

Алтанбулагийн чөлөөт бүс байнгын ажиллагаатай болоод хагас жил болжээ. Улмаар орлогоо нэмэгдүүлж богино хугацаанд хөрөнгө оруулалт татаж, улс орны экспортын чадавхи, валютын орлогыг нэмэгдүүлэхийн тулд Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа юм байна. Нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг удахгүй батлахаар хэлэлцэж байгаа аж. Хэрэв хуулийн төсөл батлагдвал банк санхүүгийн эх үүсвэр нээгдэх гэнэ. Энэ талаар Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн захирагч Ч.Чимэдсүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Алтанбулаг худалдааны чөлөөт бүс энэ онд гурван сая ам.долларыг улсын төсөвт төвлөрүүлнэ гэсэн. Энэхүү орлогыг хэрхэн төвлөрүүлэх вэ?

-Өмнө нь 86 аж ахуйн нэгжид 500 га газрыг ямар ч төлбөр авалгүй хувааж өгсөн. Ингэснээр чөлөөт бүс хөгжиж чадаагүй. Тиймээс үнэгүй өгсөн 100 га газраа буцаан авч нэг метр квадрат талбайг гурван ам.доллараар үнэлэн дуудлага худалдаанд оруулна. Ингэснээр 5.6 тэрбум төгрөг буюу гурван сая ам.доллар төвлөрүүлэх боломжтой. Уг ажил энэ сарын 20-ноос эхэлнэ.

-Туршилтын хугацаанд чөлөөт бүсээр дамжуулан худалдаа эрхлэх сонирхол, эргэлдсэн мөнгөний хэмжээ хэр байв?

-Туршилтын үйл ажиллагаа эхэлснээс хойш 227, мөн он гарсны дараа нэмж арав гаруй аж ахуйн нэгж шинээр бүртгүүлээд байна. Энэ хугацаанд 400 тэрбум 800 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүн импортолж, нэг тэрбум гаруй төгрөгийн борлуулалт хийлээ. 2015 онд чөлөөт бүсийг олон улсын төвшинд таниулах, бүтээн байгуулалтын ажлыг түлхүү хийнэ. Өнөөдрийн байдлаар чөлөөт бүсэд худалдаалж буй бараа бүтээгдэхүүн үнэ ханш нийслэлтэй харьцуулахад 1-2 дахин хямд байна.

Д.НЭРГҮЙ

Эх сурвалж http://www.info.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.