Comment.mn

Баянголд 27 настай залуу амиа хорлолоо

 Сүүлийн үед амиа хорлох явдал гарсаар байгаа. Тэгвэл Баянгол дүүргийн XI хороо Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хонгилд хэд хоногийн өмнө нэг залуу амиа хорлосон байдалтай нас барсан байсныг нэлээд хожуу мэдсэн байна.
Уг явдлыг энэ сарын 6-ны өдөр тус эмнэлгийн ажилтнууд дулааны шугам сүлжээ болон подвальд шалгалт хийж байх үеэрээ мэдээд цагдаад мэдэгджээ. Амиа хорлосон этгээд повалийн цоожийг эвдэж орсон бололтой юм.
Эх сурвалжийн хэлж байгаагаар бол “нэгдүгээр сарын 6-ны 09.00-10.00 цагийн хооронд цагдаа нар цогцсыг буулгаж авсан. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн эмнэлгийн подвальд өөрийгөө боомилж нас барсан байсан гэсэн. Насыг нь сайн мэдэхгүй байна. Залуухан хүн юм шиг байсан. Манайх уг нь подвалиа тогтмол шалгадаг. Талийгаач амиа хорлосон подвалийн цоож нь зүүгээстэй байсан болохоор нэг их анзаараагүй юм шиг байна лээ” хэмээлээ.
Харин зарим мэдээллийн мөрөөр орвол тус хэрэг гарсан нь үнэн бөгөөд талийгаач Сонгинохайрхан дүүргийн  25 дугаар хороонд оршин суух, 27 настай, эрэгтэй П гэгч байжээ. Энэхүү хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс  үргэлжлүүлэн шалгаж байгааг мэдэгдлээ.
А.Гал

Эх сурвалж : www.unen.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.