Comment.mn

Кэмерон Диаз гэрлэжээ

Кэмерон Диаз гэрлэжээ

Жүжигчин Кэмерон Диаз “Good Charlotte” рок хамтлагийн гитарчин Бенжи Мэддентай гэрлэжээ. Хуримын ёслол Лос-Анжелосын Беверли-Хиллз дэх Кэмерон Диазын хувийн байшинд өнгөрсөн ням гаригт болжээ. Жүжигчин бүсгүй “Бид хамтын амьдралаа төрөл төрөгсөд, ах дүү нарынхаа хүрээлэлд эхэлж байгаадаа баярлаж байна” гэж хуримынхаа тухай “People” сэтгүүлийн сурвалжлагчид ярьсан байна. Хуриман дээр жүжигчин Николь Ричи, Дрю Бэрримор болон жүжигчний туслах Жесси Лутц нар түүний найз бүсгүйн үүрэг гүйцэтгэсэн аж. Одоо 42 настай Кэмерон Диаз, 35 настай Бенжи Мэдден нар аль аль нь анх удаа гэрлэжээ. Тэд 2014 оны тавдугаар сараас уулзалдах болж, өнгөрсөн арванхоёрдугаар сард гэрлэх санал тавьсан байна.

Д.БОЛД

 

Кэмерон Диаз гэрлэжээ

Эх сурвалж http://www.info.mn

Төр Төмбөгөр

Сүүлд нэмэгдсэн

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.