Comment.mn

ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна/2015.01.06/

ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна/2015.01.06/2 Үзсэн

emya2015 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 10.00 цагийн байдлаар

МОНГОЛ УЛСАД:

Томуу, томуу төст өвчин, албан:

2014 12 дугаар сарын 29-нөөс 1 дүгээр сарын 5-нд Нийслэлийн хэмжээнд 26571 хүн амбулаторийн үзлэгт хамрагдаж, 3438 тохиолдол12.9%-ийг томуу, томуу төст өвчин эзэлж байна. Энэ нь өнгөрсөн7 хоногийн дундаж үзүүлэлтээс 3.1%-иар нэмэгдэж, Сонгинохайрхан дүүрэгт 5.3%, Хан-Уул дүүрэгт 5.2%, Багануур дүүрэгт 5.1%, Сүхбаатар дүүрэгт 3%, Баянгол дүүрэгт 2,4%-иар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

Эх сурвалж: НЭМГ

Галзуу өвчний эрсдэлд өртсөн тохиолдол, албан:

Увс аймгийн Улаангом сумын 8 дүгээр багт малчин “Б”-ийн хотонд орж ирсэн үнэгийг алж, сорьцыг аймгийн мал эмнэлгийн лабораторид шинжлэхэд галзуу өвчнөөр өвчилсөн болох нь батлагдсан байна. Уг үнэгийг “Б” өөрөө өвчсөн бөгөөд галзуу өвчний эсрэг вакцин, ийлдэс эмчилгээнд хамрагдаж байна.

Эх сурвалж: ЗӨСҮТ

0- galzuu

ДЭЛХИЙ ДАХИНД:

Нэгтгэсэн мэдээллээр дэлхийн 10 улсад (Либери, Сьерра-Леон, Гвиней, Мали, Нигери, Сенегал, Бүгд Найрамдах Ардчилсан Конго, АНУ, Испани, Их Британи) Эбола вируст халдварын дэгдэлт бүртгэгдэж, 12 дугаар сарын 31-ний байдлаар 20272 хүн өвчилж, 7954 (39%), 678 эрүүл мэндийн ажилтан өвчилсөний 382 (56%) нь нас баржээ.

2015 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн байдлаар эрчимтэй тархалттай Либери, Гвиней, Сьерра-Леон улсад нийт 20656 хүн өвчилж, 8153 (40%)хүн нас баржээ.

Эх сурвалж: ДЭМБ

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.