Нарийн боов хийх сонирхолтой бүсгүйчүүддээ зориулан трубочки хийх аргыг алхам алхмаар нь хүргэж байна.
-
1
Гурил, давс, 1/2 хоолны халбага нимбэгний шүүс, элсэн чихэр эсвэл сахарын пүдр, усыг хийж зуурч нухасны дараа 20 минут хөргөгчинд байлгана.
-
2
Үүний дараа гурилыг хөргөгчнөөс гаргаж 0,3-0,5мм орчим зузаантай жигд илдээрэй. Ингээд пицца зүсэгч эсвэл хутгаар адилхан хэмжээтэйгээр тэгш өнцөгт хэлбэртэй хэрчинэ.
-
3
Трубочки хийхэд танд хамгийн хэрэгтэй зүйл бол нарийн боовнб хэлбэр оруулагч юм. Ингээд хэрчсэн гурил бүрийг зурган дээрч шиг хэв оруулагчинд орооно. Үзүүрээс нь эхлэж ороогоорой.
-
4
.
-
5
.
-
6
Ингээд хэвэнд ороосон гурил бэлэн боллоо. Гурилыг гаднаас нь тос эсвэл өндөгний шараар тослож буудай, сахар зэргээр амтлаж болно.
-
7
205С хэмд шарах шүүгээг халаагаад трубочкийг хийж 15-17 минут шарах ба гаднах өнгө нь шаргалтаж эхэлнэ. Болсны дараа сэрүүн газар хөргөөрэй.
-
8
Одоо харин трубочкины кремийг хийцгээе. 120гр масло /эсвэл цөцгий/, 3 хоолны халбага элсэн чихрийг хийгээд 1 минут орчим автомат холигчоор холиорой.
-
9
.
-
10
Үүний дараа 2 хоолны халбага нимбэгний шүүс хийж дахин миксэрдэнэ.
-
11
Ингээд хөвсгөр болтол нь сайтар миксэрдэсний дараа сэрүүн нөхцөлд хийж 15-20 минут байлгаарай.
-
12
Кремийг гялгар торонд хийж нэг буланд нь шахаад торны үзүүрийг жижиг цоолж трубочкиндоо шахна.
-
13
Ингээд амтат трубочки бэлэн боллоо.
-
14
Дээрх кремийг хийхийн оронд бэлэн крем ашиглаж болно. Мөн крем, шоколад, самар, жимс жимсгэнээр хачирлаж идэхэд амттай.
Эх сурвалж:www.1000jor.mn