
Осол гаргасан эхний жижиг тэрэг айлын хашааг цөмлөсөн бол удаахь “Портер” загварын машин хашааг цөмлөн орж байшингийн хаяанд тулж иржээ. Энэхүү дүр зургаас үзэхэд хэрэв согтуу жолоочтой автомашин, эсвэл том оврын ачааны машин байсан бол юу болох байсан нь тодорхой байна. Тиймээс хүний амь эрсдэж, эд мөнгөний ноцтой хохирол гараагүй байгаа дээр дулааны улирал эхлэхийг хүлээлгүй холбогдох хүмүүс үүнийг анхааралдаа авах шаардлагатай юм.
Эх сурвалж www.wikimon.mn