Comment.mn

Шинэ оны ажлын эхний өдрийн сенсаац: Р.Бурмаа гишүүнээсээ татгалзав

Шинэ оны ажлын эхний өдрийн сенсаац: Р.Бурмаа гишүүнээсээ татгалзав

Хүнс, хөдөө аж ахуйн сайдаар сонгогдаж, ажлаа аваад удаагүй байгаа Р.Бурмаа УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзах хүсэлтийг гаргасан байна. Харин түүний хүсэлтэд намаас нь албан ёсоор хариу өгөөгүй байгаа аж.УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзах болсон шалтгаанаа сайд Р.Бурмаа “Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн давхар дээл тайлах хуулийн төслийг анхнаасаа дэмжиж байр сууриа илэрхийлж байсны хувьд, мөн Засгийн газрын гишүүн нь давхар дээлгүй байх ёстой” гэж үзсэний үндсэн дээр өргөдлөө гаргасан” гэсэн юм.

Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний ажлыг хавсран гүйцэтгэхгүй байх хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэхэд АН-ынхан унагасан. Тэр дундаа МАН-ын саналыг дэмжиж, намынхаа эсрэг Х.Баттулга, Р.Бурмаа, Ж.Батзандан нар кноп дарсан. Үүнээс нь болж тэднийг АН-аас хөөх тухай яриа олонтаа гарсан. Гэвч “давхар дээл”-ний эсрэг байсан гишүүн сайд болоход олон нийт Р.Бурмаа гишүүнийг буруутгаж байсан. Гэтэл тэрбээр УИХ-ын гишүүнээс татгалзсанаар энэ зангилаа тайлагдаж байх шиг байна.

Б.БӨРТЭ

Эх сурвалж http://www.info.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.