Comment.mn

Чингис хаан судлалыг хөгжүүлэх чиглэлээр Кэмбрижийн их сургуультай хамтран судалгааны тэтгэлэг зарлалаа

 Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Чингис хааны өв, соёлын хүрээлэн болон Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Кэмбрижийн их сургуулийн Нийгмийн антропологийн тэнхимийн “Монгол ба Өвөр Ази судлалын төв”-тэй хамтран Чингис хаан судлалыг хөгжүүлэх судалгааны тэтгэлгийг 2025 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн албан ёсоор зарлаж байна.

▪

 Тэтгэлгийн хүрээнд:

– Монгол Улсаас 1 судлаач – Кембрижийн MIASU-д 9 хүртэлх сарын хугацаатай бүрэн тэтгэлэгтэй судалгаа хийх

– Монгол Улсаас 1 судлаач – Кембрижийн MIASU-д 3 хүртэлх сарын хугацаатай бүрэн тэтгэлэгтэй судалгаа хийх

– MIASU-д харьяалагддаг 1 судлаач – Монгол Улсад 3 хүртэлх сарын хугацаатай бүрэн тэтгэлэгтэй судалгаа хийх

▪

 Тэтгэлэгт багтах зардлууд:

– Нислэгийн зардал – Энгийн ангиллын хоёр талын нислэг

– Амьдрах зардал – Кембрижийн их сургуульд судалгаа хийх Монгол судлаачид сар бүр £2,500, Монгол Улсад судалгаа хийх Кембрижийн судлаачид сар бүр £1,000

– Орон сууц – Хоёр тал тус тус байр олоход дэмжлэг үзүүлнэ

– Визний зардал – Холбогдох бүх виз мэдүүлгийн төлбөр

▪

 Судалгааны нөөц:

– Кембрижийн их сургуулийн бүх судалгааны бааз, номын сангийн эрх

– Монгол Улсын үндэсний болон их дээд сургуулийн номын сангийн эрх

– Кембрижийн Нийгмийн антропологийн тэнхимийн Монгол ба Өвөр Ази судлалын төв болон Монгол дахь судалгааны байгууллагуудын хурал, семинарт оролцох боломж.

Дэлгэрэнгүй мэдээллийг: https://mocsty.gov.mn/news/052303

https://www.miasu.socanth.cam.ac.uk/chinggis-khaan-grant-0

Өргөдлийн маягт татах холбоос:

File

 application_form.docx

application_form.pdf

PDF icon

 application_form.pdf

Төр Төмбөгөр

Сэтгэгдэл нэмэх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.