Comment.mn

“Шинэ Хархорум” хотын төлөвлөлтийг боловсруулахаар 54 улсын 428 багаас хүсэлт ирүүлжээ

Ирээдүйн хотын хөгжлийн чиг хандлага, олон улсын стандартад нийцсэн хот байгуулахын тулд олон улсын хот төлөвлөгч, архитектор, инженер, эрдэмтэн, судлаачдын шинэлэг санаа, шийдлийг тусгах нь хот төлөвлөлтийн үндсэн зарчим юм.

Монгол Улсын Засгийн газраас “Шинэ Хархорум” хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал /концепц/-ыг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж 54 улсын нийт 428 багаас оролцох хүсэлт ирүүлсэн байна. Энэ нь Монгол улсын хот төлөвлөлтийн салбарт шинэ жишгийг тогтоогоод байгаа төдийгүй дотоод, гадаадын хөрөнгө оруулагч нарын анхаарлыг татаад байна.

Сонгон шалгаруулалтад оролцогчид XIII зуунд дэлхийн улс төр, эдийн засаг, соёл иргэншлийн төв болж байсан “Хархорум” хотыг сэргээн байгуулах, хотын алсын хараа, хөгжлийн тэргүүлэх чиглэл, хотын дүр төрхийг тодорхойлох үйл ажиллагаанд өөрсдийн хувь нэмрээ оруулж ажиллах болсондоо сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн юм.

Оролцогчдын бүтээлийг долдугаар сарын 16-ны өдөр эцэслэн хүлээн авах бөгөөд эхний шатанд шалгарсан бүтээлүүдийг 2024 оны 07 дугаар сарын 28-ний өдрөөс 08 дугаар сарын 01-ний өдрийн хооронд олон нийтэд нээлттэй байдлаар танилцуулж санал авах ажээ.

Эцсийн шалгаруулалтыг гадаад, дотоодын мэргэжилтнүүдээс бүрдсэн хамтарсан шүүгчид дүгнэж, шилдэг 5 багийг шалгаруулах юм байна. Дараагийн анхаарал татаж байгаа зүйл бол оролцогчдын бүтээлийг дүгнэх шүүгчдийн бүрэлдэхүүнийг нээлттэй сонгон шалгаруулалт явуулж олон улсын жишгийн дагуу бүрдүүлэхээр төлөвлөжээ.

“ХАРХОРУМ” ХОТ НЬ ҮНДЭСНИЙ БАХАРХАЛ, НЭГДМЭЛ ҮНЭТ ЗҮЙЛИЙН БАТАЛГАА ЮМ

Төр Төмбөгөр

Сэтгэгдэл нэмэх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.