Comment.mn

ЭЕШ-аар тэргүүлсэн хувийн сургуулиудын элсэлт эхэлжээ

2023 Оны Элсэлтийн Ерѳнхий Шалгалтын дундаж оноогоор Улсын хэмжээнд “Оюунлаг” сургууль тэргүүлж Баян-Ѳлгий “Эмпати”, “Сант” сургуулиуд удаалжээ. Өмнө нь 2022 онд мѳн “Оюунлаг” сургууль тэргүүлж “Сант”, “Шинэ Монгол” сургуулиуд удаалж байжээ.

Тэгвэл дээрх чансаагаараа тэргүүлэгч сургуулиудын нэгдүгээр ангийн элсэлт эхэлжээ.

2018 онд төрсөн хүүхдүүд 2024-2025 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэх хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагчдад зориулж хувийн сургуулиудын элсэлтийн талаарх мэдээллийг харьцуулан хүргэе. Мөн улсын сургуулиудын бүртгэл хэрхэн явагдахыг танилцуулж байна.

“Оюунлаг” сургууль

Тус сургууль нь нэгдүгээр ангиасаа эхлэн гадаад хэл, мэдээллийн технологи программчлал, спорт, урлахуй, дуу хөгжим урлаг, нийгмийн болон шинжлэх ухааны дугуйлангуудаар хөгжүүлдэг юм байна. Нэгдүгээр ангийн элсэлт нь энэ сарын 19-нд эхэлсэн бөгөөд гуравдугаар сарын 3-ны өдөр хүртэл бүртгэл үргэлжилнэ.

Танилцах хичээл гуравдугаар сарын 9,10 нд болох бөгөөд “Оюунлаг” сургуулийн бэлтгэл ангийн сургалтын төлбөр 1.2 сая төгрөг, нэгдүгээр ангийн сургалтын тѳлбѳр 9.5 сая төгрөг аж.

Сургуульд бүртгүүлэх холбоос: http://www.oyunlag.edu.mn/admission/admission

“Сант” сургууль

“Сант” сургуулийн тѳлбѳр 7.000.000 тѳгрѳг бѳгѳѳд 1р ангийн цахим бүртгэл гуравдугаар сарын 01-нд эхлэх юм байна. Одоогоор бүртгэлийн вэб сайтаа нээгээгүй байгаа юм.

“Шинэ монгол” сургууль

Анги дүүргэлт бага сургууль 25, дунд сургууль 30, ахлах сургууль 35 хүүхэдтэй. Манай сургууль хими, биологи, физикийн иж бүрэн лаборатортайгаас гадна англи, япон хэлний 4 кабинет, бүрэн тохижуулсан технологийн кабинеттай.

“Шинэ Монгол” сургуулийн нэгдүгээр ангийн элсэлт гуравдугаар сарын 9-13-ны өдрүүдэд үргэлжилнэ. Тус сургуулийн нэгдүгээр ангийн сургалтын төлбөр 4.5 сая төгрөг аж.

Сургуульд бүртгүүлэх холбоос: http://admission.shinemongol.edu.mn/

“Шинэ Монгол Харүмафүжи” сургууль

“Шинэ Монгол Харүмафүжи” сургуулийн нэгдүгээр ангийн элсэлт гуравдугаар сарын 9-13-ны өдрүүдэд үргэлжилнэ. Тус сургуулийн нэгдүгээр ангийн сургалтын төлбөр 6.9 сая төгрөг юм.

Сургуульд бүртгүүлэх холбоос: http://shinemongolharumafuji.edu.mn/elselt2024

“Шинэ Үе” сургууль

“Шинэ Үе” сургууль нь математик, англи хэлний гүнзгийрүүлсэн сургалт явуулахын зэрэгцээ бусад бүх хичээлийг олон улсын стандарттай хослуулан өндөр түвшинд судалдаг. Тус сургуулийн нэгдүгээр ангийн бүртгэл хоёрдугаар сарын 19-28-ны өдрүүдэд үргэлжилнэ. Сургалтын төлбөр нь найман сая төгрөг юм.

Сургуульд бүртгүүлэх холбоос: https://forms.gle/f3FYB2GExb95RfVVA

Улсын сургуулийн нэгдүгээр ангийн элсэлт

2024-2025 оны хичээлийн жилийн улсын сургуулийн нэгдүгээр ангийн элсэлт эхлээгүй байгаа бөгөөд 2018 оны нэгдүгээр сарын 01-ээс 2018 оны арванхоёрдугаар сарын 31-нд төрсөн хүүхдүүд цахимаар бүртгүүлдэг.

Та бүхэн нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг гурван аргаар бүртгүүлэх боломжтой.

  • Вэб браузер ашиглан https://e-mongolia.mn/home
  • Гар утасны E-Mongolia аппликэйшн Та өөрт ойр байрлах төрийн өмчийн сургууль дээр очиж, дэмжих багийн тусламжтайгаар бүртгэлийг баталгаажуулах, цуцлах боломжтой аж. Үүний тулд хүүхдийн болон асран хамгаалагчийн бичиг баримт шаардлагатай юм байна.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.