Comment.mn

СЭМҮТ-ийн эмгэг судлалын гуравдугаар байрыг бүрэн засварлаж дуусжээ

“Цэвэр агаар” төслийн хүрээнд “СЭМҮТ”-ийн эмгэг судлалын гуравдугаар байрыг бүрэн засварлаж дуусжээ. Төрөөс зайлшгүй анхаарах шаардлагатай зорилтот бүлгийн, дэд бүтцийн ажилд Нийслэл хотын зүгээс анхаарлаа хандуулан ажиллаж буй юм.

Тус эмнэлгийн барилгын гадна фасад, цонх, дээвэр, хаалгыг бүрэн засварлажээ.  Уг ажилд 1,1 тэрбумыг зарцуулжээ. 

Нийслэлийн засаг даргын орлогч З.Төмөртөмөө: Цэвэр агаар  нэмэлт санхүүжилтийн төслөөр бид нар зорилтод нийгмийн дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлж дулаалга, цонх, дээвэр, фасадыг шинэчиллээ. Өөрөөр хэлбэл манай баг хамт олон капитал завсрыг хийж гүйцэтгэлээ. 

Өнөөдрийн хувьд Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн Хурцын тасаг гэж нэрлэгддэг байшинг бид нар янзалсан тохижилтыг ирж сонирхлоо. Энэ тасагт 300-400 өвчтөн хэвтэн эмчлүүлдэг. Сүүлийн үед нийгмийн бухимдал, стрессээс үүдэн сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа тооцоолол бий.

Энэ эмнэлгийн дээврээс ус гоождог, цонх нь цантдаг, өвөлдөө хүйтэн гээд олон асуудал байв. Зорилтод зөв зүйл боллоо гэж бид бүхэн дүгнэж байгаа.  Дараа дараагийн боломжит төсөл хөтөлбөрүүдийн санхүүжилт олдвол бид нар цэцэрлэг, сургууль, хүүхэд асран хамгааллын төв, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төв гээд эрүүл мэндийн төвүүдээ онцгой анхаарч ажиллах болно.

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал В.Баярмаа: Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв дээр 2023 оны 9, 10 сарыг дамнуулж Нийслэлийн цэвэр агаар төслийн санхүүжилтээр барилгын гадна фасад, бүх цонх, дээвэр, хаалгыг дулаалж  1,1 тэрбумын зарцуулсан. Энэ ажил хийгдсэнээрээ эмчлүүлэхээр ирсэн сэтгэцийн архаг эмгэгтэй, зарим үед асран хамгаалагчгүй хэвтэн эмчлүүлдэг эмчлүүлэгч нарт ач тустай, буянтай ажил боллоо.

Манай эмнэлэг хотын захад байрладаг учраас агаарыг их бохирдуулж байна гэж их хэлдэг. Тэгвэл Цэвэр агаар төслийнхөө хүрээний зөв ажлыг хийлээ гэж бодож байна. Энэхүү ажлыг хийхэд дэмжлэг үзүүлсэн Нийслэлийн Тамгын газрынхан, гүйцэтгэгч барилгын компани, ажиллахад нь боломж нөхцөлөөр хангасан тасгийн эрхлэгч, хамт олондоо баярлаж талархсанаа илэрхийлж байна.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.