Comment.mn

Дэлхийн шилдэг циркчид Монголд тоглохоор ирлээ

Хүний санаанд багтамгүй сонин, содон үзүүлбэрийг нэгэн тайзнаа нэгтгэсэн “Дэлхийн цирк” Монголд дахин иржээ. Цар тахлын хүнд үе хараахан дуусаагүй байгаа ч өхөөрдөм бяцхан амьтад хийгээд шилдэг үзүүлбэрийн эзэд маань ирэх дөрөвдүгээр сарын 2,3-ны өдрүүдэд “Буянт Ухаа” спорт цогцолборт ердөө хоёрхон өдрийн турш тоглох юм. “Монгол циркийн хөгжлийн төв” ТББ нь энэхүү арга хэмжээг тав дахь удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд үргэлж хамгийн шилдэг, шинэ содон, гайхалтай зүйлсээр дүүрэн тоглолт хийдгээрээ үзэгчдийн танил хэдийн болсон билээ.  Хүүхэд багачуудын хамгийн их хүсэн хүлээдэг дэлхийн циркийн гайхамшгууд Монголд дахин амилах нь ээ.

Дэлхийн шилдэг жүжигчдийн хамтарсан энэхүү тоглолт үзэгчдийг алмайруулж, гайхамшигтай ертөнцөөр аялуулах нь дамжиггүй. Тоглолтод Испани, Япон, Англи, Колумб, Герман, Латви, Унгар, ОХУ, Вьетнам, Румин болон Казакстаны 60 гаруй жүжигчин оролцох юм. Мэдээж Монгол циркчдийнхээ үзүүлбэрийг ч та үзэх болно. Тоглолтын тасалбар байрлалаасаа хамааран 20, 25, 30 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд худалдаанд хэдийн гарчээ. Гэхдээ тоглолтын тасалбараа яаравчлан авахгүй бол “циркээр цангасан” Монголчууд маань тун удахгүй л дуусгачих байх хэмээн тоглолт зохион байгуулагчдын зүгээс анхааруулсныг дуулгая.

Тасалбарыг ticket.mn сайтаас болон Хүннү Молл худалдааны төвийн В1 давхраас авах боломжтой.

Лавлах утас: 9324-3000

“Дэлхийн Цирк Монголд”

Төр Төмбөгөр

Сүүлд нэмэгдсэн

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.