Comment.mn

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: Маргаашаас 160 хоригдол шууд суллагдана, жолооч нарын торгуулийг 100 хувь чөлөөлөхгүй

Өршөөлийн тухай хуулийг зургаадугаар сарын 29-ний өдөр засгийн газраас УИХ-д өргөн барьж, өнгөрсөн долоо хоногийн баасан УИХ хаалттай хэлэлцэж баталсан.  Хууль долоодугаар сарын 6-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар – Тулгар төр байгуулагдсаны 830, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан цар тахлын үеийн нийгэм эдийн засагтай холбоотой Өршөөлийн хуулийг УИХ баталлаа. Энэ хууль долдугаар сарын 6-наас хэрэгжиж эхэлнэ.

Хэрэг үйлдсэн болон шүүхээр хянан шийдвэрлэх шатан байгаа хэрэг хамаарна. Нөхөн төлбөрөө төлсөн болон төлөхөө амласан байх хэрэгтэй. Мөрийтэй тоглоом, цахим гэмт хэрэг, мөнгө угаах, хүн алах, галт зэвсэг  зэрэг гэмт хэрэг энэ хуульд хамаараагүй. Өмнө нь Өршөөл үзүүлэх хуульд хамрагдаад дахин гэмт хэрэг үйлдсэн бол өршөөлд хамааруулаагүй. Шүүхээс таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хамаарна. Зорчих эрх нь хязгаарлагдсан бол байнга оршин суух хаягтай байхыг шаардаж байна. Зорчих эрхийг нь хязгаарласан тохиолдолд цахим бугуйвч зүүлгэнэ. Маргаашаас 160 хоригдол шууд суллагдана. Нийт 4000 гаруй этгээд өршөөлд хамрагдаж байгаа гэв.

Өршөөлийн тухай хуулиар 2021 оны аравдугаар сарын 1-ний дотор Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг зөрчсөн торгуулийнхаа 50 хувийг төлбөл үлдсэнийг нь чөлөөлөхөөр болжээ.

Хуулийн төсөлд нэг удаа автозамын торгуулийг нэг удаа чөлөөлөхөөр тусгасан байсан хэдий ч батлахдаа дээрх өөрчлөлтийг оруулж, 50 хувийг төлсөн тохиолдолд нэг удаа өршөөлд хамруулахаар болсон байна.

Төр Төмбөгөр

Сүүлд нэмэгдсэн

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.