Comment.mn

Сүүлийн 24 цагт 554 хүнээс халдвар илэрч нэг хүн нас баржээ

Сүүлийн 24 цагийн хугацаанд 11,116 хүний сорьцод шинжилгээ хийхэд коронавируст халдварын 554 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 12,870 боллоо.

Мөн хугацаанд 372 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бол нэг хүн нас барсан харамсалтай мэдээ байна.

Өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвараар нас барсан хүний тоо 18 бүртгэгдсэн бол эдгэрсэн хүний тоо нийтдээ 8,140 болоод байгаа юм. Одоогоор 2,637 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй.

Тэдгээр хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл,

  • Хөнгөн-2,176
  • Хүндэвтэр-373
  • Хүнд-74
  • Маш хүнд-14 хүн байгаа юм.

Харин дэлхий дахинд сүүлийн 24 цагт 434,047 хүн халдвар авсан бөгөөд нийт халдвар авсан хүний тоо 132,046,206 болоод байна. Уг өвчний улмаас нийт 2,867,242 хүн нас баржээ.

Халдвар хамгийн их бүртгэгдэж буй орнуудад АНУ, Бразил, Энэтхэг, Франц, ОХУ орж байна.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.