Жил бүр НЗДТГ-аас нийслэлийн иргэддээ зориулан “Улаанбаатарын мөнгөн үдэш” шинэ жилийн цэнгүүнийг 12-р сарын 31-ний үдэш “Их эзэн Чингис хааны талбай”-д зохион байгуулдаг. Энэ жилийн цэнгүүний найруулагчаар ДБЭТ-ийн найруулагч E.Сарантуяа ажиллаж байгаа бөгөөд шинэ оны үдшийн цэнгүүнд “Шар айраг”, “Ньюанс”, 3 охин, Чинбат, Наран, Болд зэрэг хамтлаг дуучид оролцож ая дуугаа өргөх юм. Мөн он солигдох мөчид нийслэлийн 4 цэгт буюу Чингисийн талбай, Маахуур толгой, Баянхошуу, Дамбын гүүрнээс ёслолын буудлага хийнэ. Цэнгүүний үеэр нийслэлийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Замын цагдаагийн газар өндөржүүлсэн байдалд ажиллах бөгөөд худалдаа үйлчилгээнд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар хяналт тавин ажиллана.
Шуурхай.мн