Comment.mn

Xатуу хөл хориог хоёрдугаар сарын 10-наас эхлэн 20 хүртэл тогтоох санал гарсан

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хурлаар сар шинийн өдрүүдэд хөл хорио тогтоох тухай асуудлыг хэлэлцэх юм.

Өчигдөр Улсын Онцгой Комисс хуралдаж цар тахлын үеийн нөхцөл байдалтай холбогдуулан сар шинийн өдрүүдэд нийслэлд хөл хорио тогтоох асуудлыг хэлэлцсэн юм.

Эрүүл мэндийн яамнаас УОК-т өчигдөр  /2021.02.02/ Улаанбаатар хотод хатуу хөл хориог 14 хоног тогтоох санал хүргүүлээд байсан. Харин УОК-ын хуралдааны үеэр бүх нийтийн бэлэн байдлын зэрэг буюу хатуу хөл хориог хоёрдугаар сарын 10-наас эхлэн 20 хүртэл тогтоох санал гарсан.

Өөрөөр хэлбэл битүүний өмнөх өдрөөс эхлэн шинийн 8-ны дуустал тогтоох нь зөв гэсэн санал гарсан нь хуралдааны үеэр дэмжигдсэн бөгөөд өнөөдөр эцэслэн шийдэх аж.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.