Comment.mn

Олон улсын залуучуудын өдөр тохиож байна

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1999 оны шийдвэрээр, 2000 оноос эхлэн жил бүрийн 8 дугаар сарын 12-ны өдрийг “Олон улсын залуучуудын өдөр” болгон тэмдэглэж байхаар тунхагласан түүхтэй. Энэ нь залуу хүмүүсийн эрх ашгийг хамгаалах, залуучуудын чиглэлээрх үндэсний хэмжээний бодлого, хөтөлбөрийг залуучуудын оролцоотой боловсруулах, хэрэгжүүлэхийг зорьсон байдаг.
Харин манай орны хувьд, 2003 оноос эхлэн жил бүрийн 8 дугаар сарын 25-ны өдрийг #Монголын_залуучуудын_өдөр байхаар “Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай Монгол улсын хууль”-д зааж, албан ёсны тэмдэглэлт өдөр болгон өнгөрүүлдэг уламжлалтай болсон байна.

Улс орны ирээдүйн хөгжлийг тодорхойлогч гол хүчин зүйл бол #Залуу_хүн_ТА билээ.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.