Comment.mn

Ерөнхийлөгчид нэр дэвших боломжтой эмэгтэй нь Д.Сарангэрэл

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Монголын Үнэн” сонинд ярилцлага өгөх үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд МАН-аас нэр дэвших боломжтой таван хүнийг нэрлэсэн нь улс төрийн хүрээнд дуулиан тариад байна.

Тодруулбал Д.Амарбаясгалан: “Манай намын хувьд нэр дэвшүүлэх боломжтой кандидат олон байна.  Нэгдүгээрт, манай намын гишүүд, улстөрчдийн зүгээс МАН-ын дарга У.Хүрэлсүхийг нэр дэвшүүлээч гэсэн хүсэлт олноор ирж байна.

УИХ-ын дарга Г.Занданшатарын нэрийг дэвшүүлэх ёстой гэсэн санал, хүсэлтүүд ирж байна. УИХ-ын даргын хувьд бүрэн боломжтой.

Мөн намын дарга, Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүмүүсийн нэр ч энэ дунд яригдаж байна. МАН-ын дарга, Ерөнхий сайдаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Сүхбаатарын Батболдын нэрийг дэвшүүлэх санал ирж байна. УИХ-ын дарга, ХЗДХ-ийн сайд асан Ц.Нямдорж гуайн нэр яригдаж байна. Ө.Энхтүвшин даргын нэр бас яригдаж байна.” хэмээгээд мөн “Манай намд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой эмэгтэй кандидат ч байна” гэсэн юм.

Тэрхүү кандитат нь Эрүүл Мэндийн Сайд асан, УИХ-ын гишүүн, Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Сайд Д.Сарангэрэл ажээ.

Өөрөөр хэлбэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх, Г.Занданшатар, Сү.Батболд, Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин, Д.Сарангэрэл нарын нэг нь нэр дэвших магадлал өндөртэй байна.

С.Сарнай

sonin.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.