Comment.mn

УОК: Шинэ жилийн арга хэмжээг хийхгүй байх шийдвэр гаргаж, сурагчдыг 12 сарын 18-наас амраана

Засгийн газраас өнөөдөр гаргасан шийдвэрүүдийг Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар танилцууллаа. 

Тэрбээр “COVID-19-ийн нөхцөл байдал хоёр дахь давлагаа гэж нэрлэгдэж байна. Шинэ жилийн арга хэмжээг хийхгүй байх шийдвэр гаргаж байна. Гэр бүлийн түвшинд тэмдэглэх нь нээлттэй.

“COVID-19-ийн үед олон амаргүй шийдвэр гаргаж байгаагийн нэг нь шинэ жил тэмдэглэхгүй байх. Монгол Улсын Засгийн газрын хувьд иргэдийн амь насыг нэгдүгээрт тавигдана. Эрсдлийг тооцож үзээд, шинэ жил тэмдэглэхгүй байх шийдвэрийг гаргалаа. Үйлчилгээний салбарт энэ асуудал хүндээр тусаж байгаа ч 3.2 сая иргэдийн эрх ашгийг хүндэтгэх нь зөв. Төрийн байгууллагуудын нэгдсэн арга хэмжээг хориглохоос аргагүй байдалд байна.

Шинэ жилийн үеэр үйлчилгээний байгууллагууд хэвийн ажиллана. 30, 40 хүнтэй нэгдсэн арга хэмжээг хориглож байна” гэв.

ЕБС-ийн сурагчдын амралтын талаар БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн “12 дугаар сарын 18-н хүртэл хичээллээд хоёрдугаар сарын 1-н хүртэл амарна. Хоёрдугаар сарын 1-нээс хоёрдугаар улирлын хичээл эхэлнэ” гэлээ.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан :  “Баян-Өлгий аймагт ямар нэг байдлаар өвчин илэрсэн тохиолдол байхгүй байгаа. Тэнд хил хаагаагүй. Тандалтын журмаар олон хүнд шинжилгээ хийсэн.

Герман улсад МИАТ-ийн дөрвөн төлөөлөгч коронавирусийн халдвар авсан тохиолдол байгаа. Эдгээр дөрвөн хүн эмнэлэгт хэвтээгүй. Гэртээ тусгаарлагдаж байгаа” гэв.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.