Comment.mn

Д.Сумъяабазар: Хөдөө орон нутгаас ирсэн иргэд “халтуур” хийж түгжрэлд нөлөөлж байна

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болж байна. Зөвлөгөөний үеэр Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр Улаанбаатар хотын түгжрэл, түүнийг хэрхэн бууруулах арга замын талаарх мэдээлэл хийсэн юм. Тэрбээр

  • гудамж замын сүлжээг хөгжүүлэх,
  • торлолын систем холбоос замуудыг нээх,
  • замын хөдөлгөөний зохицуулалт, төлөвлөлтийн нэгдсэн систем,
  • авто зогсоолын нэгдсэн систем,
  • нийтийн тээврийг богино эргэлттэй болгох,
  • уулзвар гарцын инженерчлэл хийх,
  • албан байгууллагуудын цагийн уялдаа холбоог бий болгох зэрэг ойрын хугацаанд хийх ажлын саналыг танилцууллаа. 

Түүний танилцуулгын дараа Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар “Хөдөө орон нутгаас Улаанбаатарт хичнээн хүн ирж таксинд явах нэртэйгээр халтуур хийж байна вэ. Үүний ард  хулгай дээрэм, хүчирхийллийн гэмт хэрэг гарч, тэд татвар төлөхгүй, түгжрэлийг бий болгож байна. Тэдний тоо хэрэгтэй байна, үүнд онцгой анхаарч, танилцуулга хийгээрэй. Хотын иргэнд давуу байх боломж нь алдагдаж, хотын даац хэтрээд байна” гэсэн юм. 

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.