Comment.mn

Дуучин Б.Амархүүгийн сүйт бүсгүй дэлхийн шилдэг 10 моделийн нэг боллоо

Загварын тайзан дээр гаргасан амжилтаасаа илүүтэй Буриад улсын ардын жүжигчин, дуучин Б.Амархүүгийн сүйт бүсгүй гэдгээрээ олны танил болоод байгаа загвар өмсөгч, мисс О.Ариунзул шагнал “бөөнджээ”. БНХАУ-ын Шензень хотод зохион байгуулагдсан “Miss Model of the World-2014” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон тэрбээр сар гаруй хугацаанд үргэлжилсэн шалгаруулалтад өндөр амжилт үзүүлсэн байна.

Дэлхийн 72 орны загвар өмсөгч өрсөлдсөн энэхүү тэмцээнээс мисс О.Ариунзул “Шилдэг арван модель”-ийн нэгээр шалгарсан төдийгүй “Шилдэг үндэсний хувцас” болон “Шилдэг авьяас” номинаци тус бүрт нэгдүгээр байр эзэлжээ. Энэ тухайгаа мисс бүсгүй маань “Амжилтаар дүүрэн эх орноороо бахархсан, бидний өв уламжлал, ёс заншил үнэхээр агуу. Тусалж дэмжсэн гэр бүлийнхэн, найз нөхөд, хайртдаа, эгчдээ болон гайхалтай даашинз урлаж өгсөн авьяаслаг хамт олондоо, бусад хүмүүстээ бүгдэд нь баярлалаа. 2015 онд маш их амжилтыг та бүгддээ хүсэн ерөөе” хэмээн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдлээ.

Б.Содон

PHOTONEWS.MN

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.