Comment.mn

Ерөнхийлөгчийн Хятадад бэлэглэсэн 30 000 хонь хаана явна

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн хоёрдугаар сард БНХАУ-д айлчлан тус улсын төрийн тэргүүн Ши Жиньпинтэй уулзах үеэрээ Хятадын ард түмний халдварт өвчний эсрэг ажлыг дэмжиж Монголын ард түмний нэрийн өмнөөс Хятадын ард түмэнд 30 мянган хонь хандивлаж буйгаа мэдэгдсэн билээ.

Тэгвэл Хятад улс руу илгээх бэлэгний хонины асуудал хаана ямар шатанд байгаа талаар ГХЯ-ны төлөөлөгч хийсэн мэдэгдэлдээ, Ерөнхийлөгч ажлын айлчлал хийгээд ирсний дараа бид БНХАУ-ын талтай тохиролцсон. Одоогоор хоёр талын бүх үйл ажиллагаа халдварт өвчний улмаас зогссон байгаа. Тиймээс 30 мянган хонийг хүлээлгэн өгөх ажиллагааг өвчний нөхцөл байдал намжиж, мал тарга тэвээргэ авсны дараа зохион байгуулахаар тохиролцсон.

Одоогоор хонио цуглуулаад, хорио цээрийн дэглэм сахиулах ажил хийгдэж байгаа. ХХАА-н сайдаар ахлуулсан ажлын хэсэг үүнийг зохион байгуулна. Болж өгвөл есдүгээр сард багтаад эхний ээлжийн хонийг шилжүүлнэ гэж төлөвлөж байгаа. Хоёр тал ярилцаад амьдаар нь авъя гэсэн.

30 мянган хонийг нэг зэрэг гаргах боломжгүй учраас хэсэг хэсгээр нь гаргахаар БНХАУ-ын талтай байнгын холбоотой ажиллаж байгаа гэлээ.

dorgio.mn

Төр Төмбөгөр

Сэтгэгдэл нэмэх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.