Comment.mn

Гурав дахь хорт хавдартайгаа тэмцэж байсан бүсгүй бурхны оронд оджээ

БНСУ-аас тусгай үүргийн онгоцоор ирж, Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдаж байсан иргэн Б.Мөнхтуяа өнөө өглөө бурхны оронд оджээ.

Энэ талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргалаас тодруулахад “БНСУ-аас ирж, Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж байсан иргэн COVID-19 халдварын улмаас биш хавдрын эмчилгээ хийлгэж байгаад нас барсан” гэдгийг хэллээ.

Тэрээр 2015 оноос хойш таван жилийн турш гурван хорт хавдартай тэмцсэн бөгөөд БНСУ-д эмчлүүлж байгаад эх орондоо ирж, Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдан эмчлүүлж байжээ.

Талийгаачийн гэр бүл үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье!

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.