Comment.mn

Өнөөдөр хоёр хүн эдгэрч, нийт 194 тохиолдолын 87 хүн нь эдгэрээд байна

Монгол Улсад COVID-19-ийн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн эсэх болон өчигдөр ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид хийгдсэн шинжилгээний хариуг зарлаж байна.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Зургаадугаар сарын 9-нд дөрвөн лабораторид 358 хүнд шинжилгээ хийлээ. Бүх шинжилгээнд коронавирус илрээгүй” гэв. Өнөөдөр хоёр хүн эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн шатны хяналтад шилжсэн. Одоогоор ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа 91 хүний биеийн байдал хөнгөн, 16 нь хүндэвтэр байна. Одоогоор ХӨСҮТ-д 145 хүн тандалт, эмчилгээ хийлгэж байна. Ингээд Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 194 үүнээс 87 хүн эдгэрч гарсан. Улс орнууд дотооддоо алдаад байгаа гол шалтгаан нь бар, цэнгээний газруудыг нээсэн явдал юм. Нэг хүний хариуцлагагүй үйлдэл ямар их хор уршиг дагуулж байгааг бид харж байна. Тиймээс бээлий өмсөх, маск зүүх гэх мэт өөрөөс шалтгаалах хамгаалалтаа сайжруулаарай. Гадуур явж байгаа хүн гэртээ халдвар тээж очдог. Тиймээс өөрийгөө сайн анхаараарай” гэлээ.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.