Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, “Номин холдинг” ХХК-ийн эзэмшлийн Улсын их дэлгүүрийн 6 дугаар давхар шатаж байна гэсэн дуудлага өчигдөр буюу 06 дугаар сарын 07-ны өдрийн 16:48 цагт хүлээн авсан. Дуудлагаар ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр, хэлтсийн дарга, дэд хурандаа Г.Галбадрах, НОБГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Н.Нямхорлоо нараар ахлуулсан 5 дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 7 ангийн 230 гаруй алба хаагч ажиллаж, 21:30 цагт бүрэн унтраалаа. ОБЕГ-ын тэргүүн дэд, бригадын генерал Г.Ариунбуян, дэд дарга, хурандаа Ц.Ганзориг, НОБГ-ын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн нар мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч, удирдлага зохион байгуулалтаар хангасан ажилласан юм.Алба хаагчид галын аюулаас 11 иргэнийг аварч, угаартсан 2 иргэнийг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн бөгөөд Гал түймрийн шалтгааныг холбогдох байгууллагын үзлэг шалгалтаар тогтооно гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдэээллээ.
Төстэй мэдээлэл
Өмнөд Солонгос улсад ажиллаж байхдаа суралцая хөтөлбөр хэрэгжүүлж байна
Монгол Улсад Нийтийн аж ахуйн үйлчилгээний салбар үүсэж, хөгжсөний 94 жилийн ойн /2025*10*10/ өдөр тохиож, ойг тэмдэглэх хүрээнд Тоp Master академиэс тус арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. Арга хэмжээний үеэр Тоp...
5 Үзсэн
Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлтөөр “хүний эрүүл мэндийн төлөө” хэмээн сурталчилах авч тэр нь хэрэг дээрээ хүний эрүүл мэндээ хамгаалах эрхийг боогдуулж байна
УИХ-д өргөн барьсан Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжигч нэр бүхий гишүүд энэ хуулиа “хүний эрүүл мэндийн төлөө” хэмээн сурталчилах авч тэр нь хэрэг дээрээ хүний эрүүл...
8 Үзсэн
41 жилийн түүхтэй “Хотол бялуу” “Ард түмний хүнс”-ээр тодорлоо
Монголын Хүнсчдийн Нэгдсэн Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Ард түмний хүнс” өргөмжлөлийн эзнээр энэ жил “Талх Чихэр” ХК-ийн “Хотол бялуу” тодорлоо. “Ард түмний хүнс” өргөмжлөл нь зөвхөн...
6 Үзсэн