Монгол Улс Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага /ФАТФ/-ын саарал жагсаалтаас гарах нөхцөлийг хангасан тухай УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, МонголБанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар өнөөдөр мэдээллээ. Манай улс 2019 оны 10 сард ФАТФ-ын саарал жагсаалтад ороход 6 үүрэг даалгавар авснаас 2020 оны 1 сард БНХАУ-ын Бээжин хотод болсон хурлаар 3 ажлыг хамгаалж, хангалттай гэсэн үнэлгээ авч байсан юм. Харин энэ сарын 4-нд цахимаар үлдсэн 3 ажлаа хамгаалсан бөгөөд саарал жагсаалтаас гарах нөхцөл бүрдсэн талаарх мэдээлэл ФАТФ-аас өчигдөр ирсэн байна. Энэ тхай Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: “ФАТФ-аас манай улсад тайлан ирүүлсэн. Зургаан үүрэг даалгаврын 3-ыг нь хамгаалсан. Тавдугаар сарын 4-ний өдөр үлдсэн үүрэг даалгаврыг 100 хувь хамгаалав. Иймээс ч Монгол Улсыг саарал жагсаалтаас гарах зургаан үүрэг даалгаврыг биелүүлсэн талаарх мэдээлэл өчигдөр ирлээ. Монгол Улсын төр саарал жагсаалтаас гарах үүрэг даалгавраа ФАТФ-ын өмнө нэр төртэй биелүүллээ” гэв.
Төстэй мэдээлэл
Мисс Д.Болормаа “King and Queen of the Pacific 2025” тэмцээний GRAND WINNER титмийн эзэн болжээ
2025 оны “Мисс Монголиа” тэмцээний Оюунлаг мисс, Дагва овогтой Болормаа Малайз улсад зохион байгуулагдсан олон улсын “King and Queen of the Pacific 2025” тэмцээний GRAND WINNER – Тэргүүн титмийн эзэн боллоо. Монгол...
6 Үзсэн
“Мах Импэкс” ХК орон даяар урамшуулалт хөтөлбөр зарлалаа
Түүхт 80 жилийн ойгоо угтаж буй “Мах Импэкс” ХК нь шинэ оны босгонд бүхий л цаг үед хамт байсаар ирсэн нийт хэрэглэгч, харилцагч, үе үеийн түүхийг бүтээлцсэн ажилчид болон малчин түмэндээ “Thank...
15 Үзсэн
Өнөд өвлөгдөх үндэсний брэнд “Өв Соёл” үйлдвэр Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 101 жилийн ойн өдөр Монгол Улсын Төрийн далбаагаа хүндэтгэн мандууллаа
1924 оны 11 дүгээр сарын 26-нд Монгол Улс нь Анхдугаар үндсэн хуулиа баталснаар тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа баталгаажуулж, дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөгдөх үндсийг тавьж байсан түүхтэй. Аливаа улсын...
14 Үзсэн




