Comment.mn

Аймаг, нийслэлийн сонгуулийн хороодыг байгуулжээ

Хуулийн дагуу СЕХ дөрөвдүгээр сарын 15-наас өмнө аймаг, нийслэлийн сонгуулийн хороодыг байгуулах үүрэгтэй. Тэгвэл СЕХ дөрөвдүгээр сарын 14-нд ээлжит хурлаа хийж, аймаг, нийслэлийн сонгуулийн хороодыг байгуулжээ. 

Ингэхдээ тухайн аймаг, нийслэлийн иргэдийн  ИТХ-ын Тэргүүлэгчдээс ирүүлсэн саналыг харгалзан сонгуулийн хороодыг байгуулсан байна.  Сонгуулийн хороо нь УИХ-ын сонгуулийг өөрийн харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулах чиг үүрэгтэй юм. Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо нь долоо эсвэл есөн гишүүний бүрэлдэхүүнтэй байна.

Түүнчлэн СЕХ дөрөвдүгээр сарын 25-наас өмнө сум, дүүргийн сонгуулийн хороодыг байгуулах хуультай. Сум, дүүргийн сонгуулийн хороог тухайн сум, дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн саналыг харгалзан дарга, нарийн бичгийн дарга болон гурав эсвэл таван гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулах юм.

Төр Төмбөгөр

Сүүлд нэмэгдсэн

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.