Comment.mn

Франц иргэнтэй холбоотой 126 хүний шинжилгээний хариу халдваргүй гарчээ

Манай улсад коронавирусийн нхны тохиолдол болж бүртгэгдсэн Францын иргэний нэгдүгээр хавьтал болсон иргэдийг тодруулан, шинжилгээ авч хариунууд эхнээсээ гараад байгаа билээ.

Өчигдрийн байдлаар эхний 23 иргэний шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан.Түүнтэй хамт онгоцоор ирсэн, галт тэргээр явсан, уулзсан, гар барьсан гээд нэгдүгээр хавьтлын хүмүүсийг олж тогтоон 126 хүнийг тусгаарлаж шинжилгээ аваад байгаа юм.

Харин эдгээр иргэдийн шинжилгээний хариу сөрөг буюу халдваргүй гарсныг ХӨСҮТ-ийн эх сурвалж мэдээллээ. Гэхдээ одоо давтан шинжилгээ авч баталгаажих учиртай. Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Эхний шинжилгээний дараа тэдгээр хүмүүсээс 7, 14, 21 хоногт нь давтан шинжилгээг авах бөгөөд эдгээр ажлууд заавар зөвлөмжийн дагуу үргэлжлээд явна” гэдгийг өчигдөр хэвлэлийн хурал хийх үеэрээ хэлж байсан юм.

Мөн нэг онгоцоор ирсэн ойрын хавьтлын гэж үзэж байсан Оюутолгой компанийн гурван ажилтны шинжилгээний хариу сөрөг буюу коронавирусийн халдваргүй гарсан байна.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.