Comment.mn

Найруулагч М.Батболд “Love, love, love” сэтгэлзүйн мелодрама жүжгийг толилуулахаар зэхэж байна

“Фауст”, “Хайрын виз” зэрэг жүжгийг найруулан үзэгчдэд хүргэсэн залуу найруулагч М.Батболд тун удахгүй Английн зохиолч Майк Бартлеттийн “Love, love, love” жүжгийг олонд хүргэхээр болжээ. 

Тэрбээр 2020 оны эхэнд үзэгчдийг баясгахаар урьд өмнө монголын тайзнаа тоглогдож байгаагүй  сэтгэлзүйн мелодрама жүжгийг толилуулахаар зэхсэн байна.

Тус жүжиг нь  “Corporate Convention Center’’-ийн тайзнаа тавигдах аж. Хайрын улиралд тайзнаа амилах “Хайр хайр хайр” жүжгээр гэр бүлийг тойрсон бүхий л тулгамдсан асуудлуудыг 1960-аад оны Английн нэгэн гэр бүлээр дамжуулан хүргэх гэнэ. 

Өнөөгийн нийгэмд тулгамдсан асуудал болох гэр бүл салалтын асуудлыг хөндөн, урлагаар дамжуулан эерэг нөлөөллийг үзүүлэх энэхүү жүжиг нь бүх насныханд зориулжээ. Жүжигт энгийн үг хэллэг, найруулгын шинэ арга барилыг ашиглах бөгөөд тайзны шинэлэг шийдлийг үзэгчдэд харуулахыг зорин арын албаныхан шаргуу хөдөлмөрлөж байгаа гэв. Мөн жүжигчдээс цоо шинэ ур чадварыг шаардаж, дахин давтагдахгүй өнгө төрхийг бүтээлгэж байгаагаараа онцлог аж.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.