Comment.mn

Жүжигчин Д.Баттөмөр сонгуульд нэр дэвших үү

Онигор нүд, булцгар хацартай төрхөөрөө олноос “Банш” гэх хочийг авсан жүжигчин Батаа буюу Д.Баттөмөрийг өдгөө танихгүй хүн ховор. Тэрбээр амьдралдаа зэвүүн алхам хийх дуртай нэгэн бололтой. Учир нь урлагийн замналаар явахаасаа өмнө спортод хүч үзэж явсаныг хүн бүр тэр болгон мэддэггүй.

Арван жилийн сурагч байхдаа Батаа  хүндийн өргөлтийн УАШТ-д оролцохоор хотод анх ирж, 48 килограммын жинд өрсөлдөөд хүрэл медаль хүртэж явсан гэдэг. Харин тамирчны замналаасаа огцом эргэлт хийж жүжигчин болсон залуу өдгөө хэдийнээ өөрийнхөө чадвараа харуулаад урлагийн салбарт амжилттай яваа. Тэгвэл дахин өөрийн амьдралдаа огцом эргэлт хийхээр болжээ. Тодруулбал, УИХ-ын сонгуульд 2020 оны нэгдүгээр сарын 01-нд нэр дэвших үгүйгээ зарлана гэв. 

Төр Төмбөгөр

Сүүлд нэмэгдсэн

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.