Comment.mn

Монгол залуу Австрали улсын иргэний амийг аварчээ

Австралийн Квийнсланд мужийн Кайрнс  хэмээх жижиг хотод байрлах “PACIFIC” нэртэй зочид буудалд нэгэн эмэгтэй долоон давхарын тагтнаас үсрэх гэж байхад нь Монгол залуу амийг нь аварчээ. 

Тодруулбал Австралийн Мельбурн хотноо мэдээлэл технологийн чиглэлээр магистараар сурч буй  Т. Чингэс нь аялах зорилготой тус зочид буудалд байрласан байжээ. Эл явдал арваннэгдүгээр сарын 23-ны өдрийн 16-17 цагийн орчимд болжээ. Чингэсийг өрөөндөө орж ирээд амрах гэж байхад гэнэт хүчтэй юм унах чимээ дуулджээ. Дараа нь доор усан сангаас эмэгтэй хүмүүс чангаар орилж эхэлжээ. Тэрээр тагт руугаа гарч харахад 2 давхарын тагтан дээр улаан өнгөтэй Apple утас унасан байжээ . Дээшээ хартал 7 давхарын тагтны гадна талд гараад зогссон үсэрхэд бэлэн хүн харагдсан байна. Чингэс 5 давхарт байрлаж байсан учир цаг алдалгүй амийг нь аврахаар тагтаар дамжин гарнаас нь барьж амжжээ. Ингээд цагдаа, тусламж иртэл алдахгүй барьсаар байж. Ар араасаа хэцүү эгзэгтэй байдал үүссэн ч алдахгүй барьсаар эмэгтэйн амийг аварч чаджээ. Чингэс тухайн мөчид хүч алдаад охиныг алдсан бол тэр охин шууд доошоо унах аюултай байж. Гэтэл тэрээр эцсийн хүчээ шавхан охины амь насыг аварчээ. Амиа хорлохыг завдсан эмэгтэй 26 настай хар тамхинаас хамааралтай болсон тул ийм үйлдэл хийжээ. Тухайн үед ч хэрэглэсэн байсан төдийгүй  “Би өнгөрсөн хүн надад хэн ч туслаж чадахгүй гэхээс өөр зүйл хэлээгүй байна”.

 Одоогоор эмэгтэйн биеийн байдал сайн эмнэлэгт эмчлүүлж байгаа аж. Харин эмэгтэйн амийг аварсан Чингэсийн эр зориг хүн чанарыг үнэлэн Австралийн засгийн газраас эр зоригийн одонгоор шагнах аа мэдэгджээ. 

Чингэс өөрийн нүүр номондоо: Амьд явахдаа хүний амь аварна чинээ бодож явсангүй. Хар тамхи гэдэг зүйлээс хол байгаарай. Битгий хайртай нэгнээ нулимсанд автуулаарай! гэж бичжээ. 

Түүнчлэн Чингэс нь байгаль эх дэлхийнхээ төлөө санаа зовниж явдаг залуусын нэг ажээ. Учир нь тус хотод дэлхийд устаагүй үлдсэн далайн эко системтэй ганцхан Great barrier Reefs гэдэг нэртэй газар байдаг. Тэр газрыг үзэхээр зорьж  очих үеэр тус явдал болжээ. Тэрээр тус газрын далайн эко системийг хамгаалах хандивын аяныг ч хэдийн эхлүүлжээ. Ийнхүү эр зориг авхаалж самбаа гарган хүний алтан амийг аварч чадсан тусч монгол хүний сайхан сэтгэл, эр зоригоор Австрали улсын иргэд бахархаж байна.  Бид ч бас бахархах учиртай.

 Khan Chinges

Төр Төмбөгөр

Сэтгэгдэл нэмэх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.