Comment.mn

Дизайнер Катя Золын “золиос” болгосон Малайз нөхөр, бяцхан хүү

Эх орондоо ирээд ихийг хийж бүтээхээр зориг шулуудсан дизайнер Г.Золцэцэг буюу Катя Зол урлаг соёлын ододтой нөхөрлөн, нэлээд хэдэн загварын шоугаа сонирхуулаад амжсан. Улмаар телевизийн нэвтрүүлэг хөтлөн, томоохон төсөл дээр ажиллан тун ч амжилттай яваа царайлаг бүсгүйн хувийн амьдралын нууц нэг л өдөр задарч, түүнийг эвгүй байдалд оруулсан удаатай. Өөрөөсөө нэлээд хэдэн насаар ах Малайз эртэй ханилж, хөөрхөн хүүтэй болсон дизайнер бүсгүй амьдралынхаа тухай нулимс унаган байж үнэнийг дэлгэсэн бөгөөд олны яриад байгаа шиг мөнгө харсан гэрлэлт болоогүй гэдгийг баталж суусан.

“Би өөрөө өөртөө дэндүү таалагддаг” хэмээн бардам тодорхойлолт өгсөн Катя Зол гадаад нөхөртэйгээ анх Монголд танилцсан бөгөөд Малайзад суралцах сургалтын төлбөрийг нь түүний эцэг эх даасан гэжээ. Мөн тэрбээр зургаан настай хүүтэйгээ одоо болтол холбоотой байдгаас гадна Малайзад сурч, амьдрах орчин эндэхээс арай илүү хэмээн үзэж эцэг дээр нь үлдээсэн гэдэг. Хөрөнгө бэлтэй эрчүүдийн болзооны урилгад “бялуурах” шахаж суусан дизайнер бүсгүй чухам юуны учир өмнөх амьдралаа ийн нууцалсан, тэр тусмаа нялх үрээ үгүйсгэсэн болохыг олон хүн гайхсан ч тэрбээр “Би зорилгынхоо төлөө олон зүйлийг золиосолсон” хэмээн мэдэгдэж байгаа. Энэ бүхнийг орхиод нэгэн цагт түүний хайрлаж яван Малайз эр, өхөөрдөм хүүгийн зургийг олонд сонирхуулья.

Б.Содон

PHOTONEWS.MN

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.