Comment.mn

Дэлхийн аваргын хүрэл медальт Э.Ням-Очир Гавьяат тамирчин боллоо

Дэлхийн аваргын хүрэл медальт Э.Ням-Очир Гавьяат тамирчин боллоо
Дэлхийн аваргын хүрэл медальт Э.Ням-Очир өнөөдөр Монгол Улсын Гавьяат тамирчин цол тэмдгээр энгэрээ мялаалаа. Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул тэрбээр Монгол Улсын дөрвөн удаагийн аварга, Ерөнхийлөгчийн цомын болон Буриадын Ерөнхийлөгчийн цомын тэмцээний аварга, 2013 оны Унгарын Будапешт хотод болсон Дэлхийн аваргын шагналт тавдугаар байр, 2014 оны Азербайджаны Бакү хотод болсон Дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн юм. Мөн Франц улсад болдог “Голден Гран-При” тэмцээнээс 2014 онд алтан медаль тус тус хүртсэн билээ. Ийнхүү түүний хүч хөдөлмөрийг үнэлж, Гавьяат тамирчин боллоо.

С.МӨНХ

Эх сурвалж http://www.info.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.