Comment.mn

Баянгол дүүрэг дэх Цагдаагийн Нэгдүгээр хэлтсээс “Зэвсэг” нэгдсэн арга хэмжээг эхлүүллээ

Баянгол дүүрэг дэх Цагдаагийн Нэгдүгээр хэлтсээс “Зэвсэг” нэгдсэн арга хэмжээг 2019.09.20-11.20-ны хугацаанд эхлүүлээд байна.

“Зэвсэг” нэгдсэн арга хэмжээний үеэр Галт зэвсгийн тухай хуулийн 22.1, Хууль зүйн сайдын 2015 оны А/220 дугаар тушаалаар батлан “Галт зэвсгийн  тооллого явуулах журам” мөн  оны А/249 дүгээр тушаалаар баталсан “Галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийн жагсаалт, түүнийг ашиглах журам”-ын хэрэгжилтийг хангах, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан алдагдан, эрэн сурвалжлагдаж байгаа галт зэвсгийн нэгдсэн бүртгэлийг шинэчлэх юм. Мөн бүртгэлгүй, нуугдмал галт зэвсгийг илрүүлэх, галт зэвсэг, сумны хууль бус худалдааг зогсоох, галт зэвсгээр үйлдэгдсэн гэмт хэргийг илрүүлэх ажлыг эрчимжүүлэх юм байна.

Нэгдсэн арга хэмжээний үр дүнг бид эргэж мэдээлэх болно.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.