Comment.mn

Өөжгийгийн гитартай танилцсан түүх-6: Ар Халхын алдарт дуучинтай ингэж нөхөрлөсөн юм

Пентатоник наадмын таван удаагийн шагналт ая зохиогч, продюсер Өөжгий буюу Д.Өлзий-Орших өөрийн “Гитартай танилцсан түүх”-ийг цувралаар хүргэж байгаа билээ. 

Харангын Лхагваа бид хоёр


Рок попын хамт олон дотор мань хоёр их дотно гэж байгаа. Анх 1989 онд дөнгөж Соёмбод ороод хэд хонож байтал нэг халтуур гарч хөгжмөө зөөгөөд явлаа. Би ч яахав шинэ бацаан хөгжим зөөгчөөр л явна ш дээ. Залуучуудын Холбооны дугуй зааланд тоглолт боллоо.
Соёмбо хамтлаг тэр үед Байна уу байна уу, Хуучны пянз, Нарны шувуу, Нууцхан сэтгэл (Сүүлд Никитон дуулсан) энэ тэр гээд олон гоё дуутай байлаа. Тэднийг Оюунболд гэдэг дуучин дуулна. Харин тэр өдөр Оюунболдыг дуулах үед нэг жаахан ургаж байгаа маягын буржгар үстэй, банан жинстэй, том сагсны стилийн пүүзтэй нэг гар ард нь бүр дээгүүр өнгөөр хоолой моолой хийгээд алж өгөв өө.
Шүтлээ би.
Дараа нь Харанга хамтлагийн анхны тоглолт болж очиж үзсэн чинь нөгөө буржгар нөхөр гол дуучин нь болж таарч Лхагвасүрэн гэдэг нэртэйг нь мэдэж авав.
Надаас хэд ах л даа.
Лхагваа морь, би нохой жилтэй.
Мань хүн хааяа маазрахаараа Монголын рок попын төлөө Морь, Нохой мэт зүтгэж явна гэдэг юм.

Эхлээд нэг их ч ойр байсангүй. Харангын ах нар чинь мань мэтийн бацаануудтай л нэг их сүжрээд байв гэж. 1991 Хүүхэд Залуучуудын Театрт Хөх тэнгэр тоглож байтал гитарын утас тасрав. Үхтлээ сандарсан амьтан утсаа солих гээд тайзны ард ноцолдож байтал хажуунаас нэг хүн хөөе. Тайван тайван. Юундаа яардаг юм гэх нь тэр.
Эргээд хартал мань эр. Тэгээд тоглолт ч тарлаа. Лхагваа манай ах нартай ганц нэг шил галт ус цохиж унагааж, ярьж сууж байгаад явав. Тэгж л дотно танилцсан даа.
Ер нь мань хүнийг голдуу хүмүүс Аяа гэж авгайлж дуудна. Би ч эхлээд Ахаа л гэдэг байлаа. Тэгсэн нэг өдөр хэлж байна надад. Чи намайг гэж Чи хэмээн дуудаж болноо.
Би:Яагаад?
Чиний авъяас намайг Чи гэж дуудах эрхтэй гэснээс хойш Чи болж хувирлаа.
Яагаад Лхагваа намайг анхнаасаа тэгж дотночилж үзсэнийг мань эр өөрөө л мэдэх байх.
Ар Халхын алдарт дуучинтай ингэж нөхөрлөж эхэлсэн юм даа.
1998 онд мань 2 бүр Микрт 5 өрөө байр хөлслөөд тэр үеийнхээ эхнэрүүдтэй цуг амьдарч байлаа. Тийм л ойр шүү бид 2. Хааяа бас би банзан гитараа бариад мань эр дуулж Чулуунхүү ах Бямбажав 2 шиг Хаагаанд бас явнаа ха ха. Бие биенийхээ амьдралын жаргал зовлон, алдаж оносон олон цаг үеүүдэд хамт л байж байнадаа. Хөгтэй түүхүүд их бий.

Лхагваа 1998 онд нэг өдөр машин авах юм боллоо. Хоёулаа хайж яваад дөнгөж орж Mazda RX-7 гэдэг 2 хаалгатай цагаан спорт машин үзэв. Мань хүн Амиа л бодсон хүний машин юмдаа. Тэгэхдээ гоё юм. Авнаа гээд л авчив. Тэгээд найзынхаа авсан анхны машиныг тэр орой нь би унаж яваад (Өвөл байсан юм) Микрийн туннелийн уруу хаазлаад гулгаж очоод хашлага мөргүүлээд будаа болгочихов. Жолоодлого алдаад туннелийн хашлагыг хоёр гурав бөмбөг шиг очиж гуядаад, мөргөх тоолонд мань 2 п-гээ чангаар уншиж, Би ч үсэрч буугаад хол очоод зогсчихов.
Нөгөөх маань Хөөш чи яагаад байгаа юм бэ?
Би: Чамайг цохиод авах болов уу гэж бодоод л
Лхагваа.Солиороод бай! Хурдхан эндээс холдож нэг газар аваачиж тавъя.
Хүн анх удаа машинтай болж байхад чи нээрээ арай ч дээ шаар минь гэж байна.
Нээрээ ч тиймдээ хөөрхий.

Түүх-2
Манай хүн Галт усыг 90-ээд онд сайн ч даадаг, сайхан ч наргидаг байлаа. Энд тэнд рок поп, энд тэндхийн найз нөхөд цуглаж савна. Хамгийн сүүлд Лхагваа л үлдэж хүний өөрийнгүй бүгдийг нь хүргэж өгөөд харьдаг байлаа. Нэг өдөр Холливууд бааранд сууж байтал Лхагваа жаахан халамцуу орж ирэв. Ганцхан шил архи уучихаад харъя, хажууд хань болоод байж бай л даа гэнэ. Тэгээд хамт суулаа. Би ч ямар уух биш ундаа мундаа эргүүлсэн шиг. Мань эр нэгийг ганцаараа туучихаад Чамд мөнгө байвал дахиад нэгийг авчих гэлээ. Дахиад нэгийг бас л ганцаараа гөвчихлөө.
Одоо болно оо хөгшөөн харь гэлээ би. Мань хүн ч гараад явлаа. Цагийн дараа баар хаагаад би гэр рүүгээ таксидаж явтал Лхагваа Хүнсний 20-н урд шөнө 4 цагт ганцаараа алхаж явна. Машинаа зогсоогоод би Хөөе юу хийж яв аа юм бэ энд гэхэд өө энд нэг найзынхаараа орж дахиж нэг юм туучихаад харьж явнаа гэдэг байгаа кк.
Идсэн ууснаа шингээж чаддаг эр шиг эр шүү манай хүн ч.
Түүх 3
Манай Лхагваа ер нь их халуун чанарын хүн. Даарна гэж ер мэдэхгүй. Энд тэнд очихоороо хөхөө өвлийн хүйтэнд ч буудал гэрийн цонх нь онгорхой хэвтэж байна. Миний мэдэхээр л өвөл дотуур өмд өмсөж огт мэддэгүй. Савхин дээл, өмдтэйгээ л өвөлждөг. Ямар сайндаа чоно сахиж сууринд хэвтэхэд хажууд байгаа бүх хүмүүс хөлдөж үхэх гээд байж байхад манай хүн савхин дээлтэйгээ л хэвтээд, Даарахгүй байна уу гэхэд Ээмэг л жаахан хайрч байна даа гэхэв дээ. Ийм л нэг эр шиг эр, эр хүн шиг эр хүн, хамаг Монголын агуу дуучны цаг үед хамт амьдарч, найзлаж нөхөрлөж, зовлон жаргалаа хуваалцаж яваагаа хувьтай хүн гэж өөрийгөө боддог шүү би.
Би нэг ном бичиж байгаа. Тэрэндээ бүр дэлгэрэнгүй оруулнаа. Цаг нь болохоор нь.
Ps: Уржигдар бид 2 тааралдсан.
Би нэг юм бичээд байгаа гэсэн чинь

Лхагваа: Чи миний авсан анхны машиныг мөргүүлсэнээ заавал бич гэсэн.
Зураг: 8 жилийн өмнө байх аа. Бурхан Халдун.
Манай нөгөөх -25 градусын хүйтэнд савхин дээлтэйгээ л…

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.