Comment.mn

Ирээдүйгээр тоглогчид өнөөдрийн баатар

Би 35 настай,  сургуулийн өмнөх боловсролын  хоёр насны хүүхэдтэй,  хувийн байгууллагад хөдөлмөр эрхэлдэг Монгол улсын иргэн  хоёр хүүхдийн аав.

Миний хувьд ажилдаа дадлагажаад олон жил болсон учраас  ажлын нөхцөл байдалд сэтгэл зовних  зүйл ховор байдаг. Харин сүүлийн жилүүдэд цэцэрлэгийн  насны хоёр  хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмших болоход л яана гэдэг сэтгэлийн зовнил  эртнээс бий болж эхэлсэн.

Өнгөрсөн 2018 онд хоёр хүүхэд маань сургуулийн өмнөх боловсрол эзэмших сугалаанд аль аль нь тэнцээгүй. Үүнээс үүдээд гэр бүлийн хүрээнд  хүндрэлтэй зүйлүүд  олон тулгарсан. Эхнэр бид хоёр орон сууцны зээлд хамрагдаад удаагүй байгаа учраас  санхүүгийн дэмжлэгэд гэр бүлийн гишүүд хоёулаа хөдөлмөр эрхлэх нь  аль ч талаараа дөхөмтэй.

Гэтэл  хоёрын хоёр  хүүхэд цэцэрлэгт явж чадахгүй болсны улмаас хэнд харуулах вэ? хэрхэн  сургуулийн өмнөх боловсролыг эзэмшүүлэх вэ? гэдэг асуудал тулгарсан. Санхүүгийн боломж өндөртэй гэр бүлийдийн хувьд хүүхдүүдээ  хувийн цэцэрлэгт  явуулах төдийд л дээрх асуудал шийдэгдэх. Гэтэл өнөөдрийн манай гэр бүлийн хувьд  цалингийн зээл, орон сууцны зээл, тэгээд сар бүр хувийн цэцэрлэгт 500 мянган төгрөг өгнө гэдэг үнэхээр бүсээ чангалаад чангалаад барахгүй асуудал болоод байгаа юм. Хэн завтай байна түүнд нүдээ аниад хүүхдүүдээ харуулдаг.

Гэртээ байгаа  хүүхдүүдийн хувьд эрсдэл аль ч талаараа өндөр . Сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байгаа хүүхдийн мэдэж сурсан зүйлийг хэрхэн сургах, гэртээ байх боломжгүйгээс үүднээс  айлд харууллаа гэхэд халуун ус, цай хоолноос  үүдэлтэй түлэгдэлт, унаж  бэртэхээс үүдэлтэй сэтгэлийн зовнил  өндөр байдаг. Ийм  сэтгэлзүйтэй аав, ээж ажлаа 100 хувь  гүйцэтгэж амжилтанд хүрнэ гэдэг үнэхээр хэцүү.  Монгол улсад залуу гэр бүлүүд  амьдралын нөхцөл болоод  боловсон хүчин хөгжихгүй байгаа асуудал  гэр бүлийн хүрээнд  зохицуулах зүйл олон байгаагаас үүдэлтэй гэдгийг би өөрийн биеэр мэдэрч байна.

Төр засгийн бодлогын хэмжээнд дээрх асуудал нь зөвхөн гэр бүлийн гишүүд  зохицуулах ёстой мэт харагдаж байгаа боловч энэ нь цаанаа ямар олон  сөрөг үр дагавартай гэдгийг одоо болтол ойлгохгүй байгаа нь гайхалтай.

Хүүхэд сурч  боловсрох, үеийн хүүхдүүдтэйгээ  тоглож наадах, аюулгүй байдлаа хангуулах нь сугалаагаар шийдэгдэх асуудал мөн үү?

Залуу гэр бүлүүд аз сорьж хүүхэд гаргадаг гэж үү ?

Улсын  эдийн засаг 2-5 насны  хүүхдүүдийг хамруулчих  цэцэрлэгийг барих төсөвгүй байн гэдэг тэнэг хүмүүсээр дэс дараалан олон жил засаг захиргаа, төрийн эрх мэдлийг мэдүүлсний үр шим.  Хүн амын суурьшил олонтой дүүрэгтэй бүсчилсэн хэлбэрээр цэцэрлэг сургуулийг барих хэрэгтэй байна. Мөн хүүхдийн тоглоомын талбай, явган хүний замын гарцыг аюулгүй байдлыг бүрэн хангуулж, замын хөдөлгөөний гарц тэмдэглэгээг нэг нэгэнгүй  сайжруулах шаардлагатай байгаа юм. Эдгээр зүйлийг сайжруулах бодлогыг Зам тээврийн хөгжлийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны,спортын яам, Замын цагдаагийн газар гэх мэт бодлого гаргагч, хэрэгжүүлэгч  байгууллагууд хамтарч ажиллах цаг нэгэнт болсон.

Бид өнөөдөр ажлаа хийж чадахгүй байгаа сайд дарга нарыг ажлаас  халдаг системд орох ёстой. Хэн энийг хийх ёстой гэж хүлээгээд байна. Бид олны хүчээр энэ асуудлыг шийдэх ёстой. Тэрнээс биш  баатар болчихоод бидний эрх мэдлийг захирч байна гэж иргэд  эндүүрэх хэрэггүй. Бидний хойч ирээдүйгээр тоглогчид баатар болохыг залуу гэр бүлийн төлөөл болсон иргэн би хэзээ ч тэвчихгүй.   

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.