Comment.mn

Загасны ордын эрчүүдийг романтик болзоо хүлээж байна

Загасны ордын эрчүүдийг романтик болзоо хүлээж байна
Хонь – (3/21-4/19)
Эрсдэлтэй өдөр. Өнөөдөр таны хувьд найз нөхдийн тань зарим нэг санал, өөрийн бодлогогүй байдал санхүүгийн алдагдалд хүргэж мэднэ. Харин төсвийн ажилчид өөрийн ажилдаа их анхааралтай хандаж, ажлаа дахин дахин хянах хэрэгтэй. Хэрэв ямар нэгэн алдаа дутагдал гарвал таны нөр их хөдөлмөр, төлөвлөж байсан төлөвлөөгөөг чинь нурааж ч болохоор нөхцөл байдал үүсэхийг од эрхэс сануулж байна. Өглөө сэрэхэд тань цаг агаар сайхан тогтуун байвал таны манаж хоносон зүүд биелэлээ олох нь.

Үхэр – (4/20-5/20)
Ачаалалтай дотоод сэтгэл санаа дахин төрөх эсвэл эргэлзээгээ давахтай холбоотой өдөр. Бүх ажилд болгоомжтой байж урьдчилж харах хэрэгтэй. Зөн билигтээ найдсаны хэрэггүй, таны найддаг ойрын улсуудын саналыг анхааралтай сонс, тавьсан зорилгодоо хүрэхийн тулд томоохон зүтгэл гарга. Оройг гэртээ, гэр бүлийн хүрээнд өнгөрөө. Бэлэг шинж тэмдэгт анхаар. Цагаан зүйл зүүдэлбэл чөлөөлөгдөх, эсвэл болзооны баярт мэдээ сонсохыг бэлэг тэмдэг.

Ихэр – (5/21-6/21)
Ачаалалтай өдөр. Хэрвээ та бүхнийг эртнээс бэлтгэж төлөвлөсөн бол бүх зүйл амжилттай байх болно. Та ажил хэргийн уулзалтыг хийх гэж байгаа бол түүнийг үдээс өмнө амжуулаарай. Учир нь  өдрийн хоёрдугаар хагаст зөв шийдвэрийг гаргаж чадахгүй. Худал хуурмаг мэдээ мэдээлэл хүлээн авах, дэргэдэх хүний нөлөөгөөр зарим нэг шийдэмгий бус байдал гаргах нь санхүүгийн хувьд алдагдал хүлээх шалтгаан болно. Өөрийн зөн совин эрүүл ухаанд илүү найдаж, бүр ойр дотны хүмүүсийн санаа бодолд ч бүү итгээрэй.

Мэлхий – (6/22-7/22)
Бүх зүйлд анхаарал болгоомжтой хандах хэрэгтэй. Аз одонд найдалгүй тавьсан зорилгодоо хүрэхийн тулд бүхий л хүчин чадал, оюун ухаан, харилцаа холбоогоо ашиглах хэрэгтэй байна. Бүх зүйлд уран сэтгэмжтэй, зүрх сэтгэлээсээ хандах хэрэгтэй. Гэр бүл, үр хүүхдүүддээ анхаарлаа хандуулахыг бүү мартаарай. Хоол боловсруулах эрхтэн хямарч ужиг хууч өвчин хөдлөн хүндэрч мэдэх тул идэж байгаа зүйлдээ онцгой анхаарч, өөрийгөө бөөцийлөөрэй.

Арслан – (7/23-8/22)
Энэ өдөр хувийн харилцаанд үл ойлголцлоор дүүрэн, мэргэжлийн хүрээнд алдаатай өдөр. Улсын албанд  байгаа хүмүүс өөрийн үүрэгт ажилд анхааралтай бай. Буруу мэдээлэл байж магадгүй, үйл ажиллагааны шалгалт ирж магадгүй. Таагүй мэдээ төлөвлөгөөг өөрчилж, төлөвлөсөн ажлаас татгалзаж болно.

Охин – (8/23-9/22)
Ачаалалтай хүнд өдөр. Элдэв асуудлууд, хэргүүд бүх талаас босож ирэх нь. Энэ өдөр танд удаан хугацаанд дурсагдан үлдэх болно. Учир нь амьдралынхаа удаан хугацааны төлөвлөгөөг өөрчлөх шаардлагуудтай тулгарах бололтой. Аливаа таагүй явдлыг инээд наргиантай байдлаар угтан авах хэрэгтэй ба ингэснээр гэгээн хайр, таатай мэдрэмж таны амьдралд том байр суурийг эзлэх болно. Ойр дотныхондоо анхаарал халамжийг тавиарай. Таны дэргэд байнга хамт байдаг хүмүүст хайр сэтгэл, хүндэтгэлээ илэрхийлэхээс бүү ичиж эмээгээрэй.

Жинлүүр – (9/23-10/22)
Хэрэв та өглөөнөөс үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг боловсруулж чадвал энэ өдөр азтай байх болно. Харин шийдэмгий бус байх, сандарч мэгдэх, буруу мэдээлэл авах, эсвэл хөндлөнгийн хүний нөлөөгөөр нэлээн хэдэн хоногийн азгүйтэл ирж ч болзошгүй. Өөрийн зөн билэг болон эрүүл саруул ухаандаа найдаарай. Дотнын хүмүүсдээ ч төлөвлөгөөгөө ярих хэрэггүй. Үдээс хойш эрүүл мэнд, сэтгэл санаа чинь тавгүйрхэж магадгүй.

Хилэнц – (10/23-11/21)
Бүтэлтэй, тайван өдөр байх бөгөөд сэтгэл санааны болон эд материалын хувьд сэтгэл хангалуун байдлыг авчирна. Танд хүссэн бүхнээ өөртөө төвлөрүүлж, бүх зүйлээр хангагдсан мэт санагдана. Та юу хэрэгтэй байгаагаа мэдэрч, хамтран ажилагсадтайгаа сайтар зөвлөж, тэдний санаа бодлыг нэгтгэж чадна. Таны хүч чадал их өндөр байгаа тул хувийн асуудлаа шийдэж, олон нийтийн ажилд оролцоход таатай байх болно. Харин өдрийн хоёрдугаар хагаст уйтгар гунигтай зөн совингоос үүдэлтэйгээр сэтгэл санааны хувьд уналтанд орж, айдас түгшүүрийг мэдрэх болно.

Нум – (11/22-12/21)
Ачаалал ихтэй өдөр. Хэрэв та урьдаас төлөвлөвөл бүх юм амжилттай бүтнэ. Гэхдээ хэтэрхий их дэврүүн сэтгэж уран зөгнөж хэрэггүй. Сэтгэл санааны тогтворгүй байдлаас болоод санхүүгийн алдагдалд орж магадгүй. Өнөөдөр эрүүл саруул ухаан, сэтгэх чадвартаа тулгуурлахаас гадна зөн совингоо чагна. Ойр дотны хүмүүсийн зөвлөгөөг сонс, гэхдээ өөрийнхөөрөө шийд.

Матар – (12/22-1/19)
Ажлын үйл явц таагүй хандлагатай байна. Гэрээ хэлэлцээр хийх анд нөхөдтэйгээ уулзахад таагүй өдөр. Энэ өдөр шинэ танилтай болох нь тийм ч таатай бус. Мөнгө санхүүтэй холбоотой асуудлаас хол бай. Эрүүл мэнд гэр бүлийн асуудалдаа анхааралтай байгаарай. Шинэхэн хосууд хайр дурлалд умбаж романтик болзоонууд үргэлжлэх болно.

Бумба – (1/20-2/18)
Амьдралын эрч хүч буурах өдөр. Өнөөдөр ажлын идэвх зүтгэл эрүүл мэндтэй шууд холбоотой байна. Хамтрагчтайгаа, удирдлагатайгаа, найз нөхөд, хамаатан садантайгаа үл ойлголцолд хүрч болзошгүй. Ямар нэгэн уулзалт танд олон таагүй зүйлс авчрах болно. Та мөнгө санхүүгийн байдлаа сайжруулж, нийгэмд эзлэх байр сууриа дээшлүүлж чадна. Гэхдээ яаран өгсөн амлалтаас болоод хамт ажиллагсдын дунд үл ойлголцол үүснэ.

Загас – (2/19-3/20)
Гэрээ хэлэлцээр болон бүтээн байгуулалтын өдөр байна. Таны толгойнд орж ирэх шинэ санаа болон уран сэтгэмж тань бодит болж материаллаг болон оюун санааны дэмжлэг авна. Загасны ордны эрчүүдийг романтик болзоо хүлээж байна. Өөртөө итгэлтэй байдал тодорхой хэмжээгээр нэмэх болно. Эрүүл мэнд гэр бүлийн асуудалдаа анхааралтай байгаарай. Шинэхэн хосууд хайр дурлалд умбаж романтик болзоонууд үргэлжлэх болно.

Эх сурвалж http://www.info.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.