Comment.mn

Ч.Улаан намаасаа гарсан гэдэг нь гүтгэлэг гэнэ

МАХН дотроо хагаралдаж, нэгнийгээ гүжирдэн, хэмлэж эхэлсэн бололтой. Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн Ч.Улаан залуу эхнэртээ 12 тендерийг авч өгсөн гэх мэдээлэл тараад байгаа. Түүний эхнэрийг О.Цэенбадам гэх бөгөөд тэрбээр туслахаар нь ажиллаж байгаад эхнэр нь болсон хүн аж. Түүний нэр дээр “Сүвэн Уул” ХХК бүртгэлтэй байдаг гэнэ.

Энэ “Сүвэн Уул” ХХК нь эмнэлгийн тоног төхөөрөмжтэй холбоотой 12 тендерийг авсан баримт хүртэл ил болсон. О.Цэенбадамын дүү хүүхэн нь болох О.Лхагвацэдэн МАХН-ын сургалт хариуцсан нарийн бичгийн даргаар ажилладаг бөгөөд энэ оны 10 дугаар сарын 21-нд Сангийн яамнаас очиж таван тендерийн мөнгийг гаргуулан авсан байна. Энэхүү 12 тендерийн хамгийн бага нь гэхэд л хоёр тэрбум төгрөгөөр хэмжигдэх бөгөөд нийт хэдэн тэрбум төгрөг болох мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан билээ.

Ч.Улаан энэ бүхэнд ямар нэгэн тайлбар хийгээгүй бөгөөд тэрбээр өчигдөр олон тендэртэй холбоотой асуудлаар албан ёсоор тайлбарыг хийжээ. Түүний ярьж буйгаар бол “Энэ бол намаас гарсан явуулга. Нууц протоколыг намынхан ил болгосон. Ер нь бол гүтгэлэг шүү” гэж хариулжээ.

Эх сурвалж www.wikimon.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.